Африкийн цомын тэмцээний финалын тоглолттой холбоотой хэргийн хэлэлцүүлэг дуусаж, Спортын арбитрын шүүх /CAS/ энэ оны 11 дүгээр сарын сүүлчээр шийдвэрээ гаргахаар төлөвлөж байна.
Финалд тоглосон Сенегалын шигшээ багт техникийн ялагдал өгснийг Сенегалын хөл бөмбөгийн холбоо эсэргүүцэн, CAS-т давж заалджээ.
“Хэргийн хэлэлцүүлэг 10 дугаар сарын 8-нд Лозанн хот дахь CAS-ын төв байранд хаалттай боллоо. Шүүгчдийн коллег хэлэлцүүлгээ үргэлжлүүлж байгаа бөгөөд шийдвэр гаргахад хэдэн долоо хоногийн хугацаа шаардлагатай. Иймээс CAS-ын шийдвэр 2026 оны 11 дүгээр сарын сүүлчээр гарах төлөвтэй байна” гэж тус шүүхийн мэдэгдэлд дурдсан байна.
Болсон явдлыг эргэн сануулахад, финалын тоглолтын II үе дууссаны дараа шүүгчээс олгосон нэмэлт цагт дүрс бичлэгийг үзсэний дараа Сенегалын багийн оруулсан гоолыг хүчингүй болгосон бөгөөд дараа нь Сенегалын хаалганд торгуулийн цохилт заажээ.
Үүнийг эсэргүүцсэн Сенегалын дасгалжуулагч Пап Тьяв тоглогчдоо дагуулан талбайг орхин явсан юм. Тэд 15 минутын дараа талбайд эргэн ирсэн бөгөөд хаалгач Эдуар Менди Мароккогийн хөлбөмбөгчин Браим Диасын 11 м-ийн цохилтыг хааж чадсан билээ. Улмаар Сенегалын тоглогч Пап Гейе гоол оруулснаар сенегалчууд Африкийн аварга болсон юм.
Б.Адъяахүү
Мягмар - 10 сарын 20,
2026
Сэтгэгдэл0