Япон улсад болж буй “Айчи-Нагоя-2026” Азийн пара спортын наадмын хөнгөн атлетикийн тэмцээний эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Монгол Улсын тамирчин Гансүхийн Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ. Өдгөө 18 настай Г.Ган-Эрдэнэ нт 10.30 метр түлхэж тус наадамд дэд байрт орсон бол Ирак улсын тамирчин 10.78 метр түлхсэн амжилтаар түрүүлжээ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ИРМҮҮН
Лхагва - 10 сарын 21,
2026
Сэтгэгдэл0