
Эрх зүйч Р.Ууганбаатар, эдийн засагч М.Цэнджав тэргүүтэй хэсэг иргэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэд: "2008 оны сонгуулиар Оюутолгойг алдсан. 2016 оны сонгуулиар Эрдэнэтийг алдсан. 2024 оны сонгуулиар Тавантолгойгоо алдах гэж байна. Энэ сонгууль гэдэг зүйл дайн биш байж дайнаас илүү хор хохирол учруулдаг болчихлоо. Нэн яаралтай горимоор хэлэлцэх гэж байгаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж орж ирж байгаа ашигт малтмалын тухай хуульд Тавантолгойг нээлттэй компани болгож, хувьцааг нь бирж дээр зарах гэж байна. Энэ хоёр хуулиар бол Тавантолгойн хяналтын багц нь 1 тэрбум хүрэхгүй доллараар гадаад, дотоодын компанид зарагдах гэж байна. Ордынхоо үндсэн үнээс 850 дахин бага үнээр зарагдах гэж байна. 2008 онд Оюутолгойг алдсан үйл явц өнөөдөр Тавантолгойг алдах гэж байгаатай маш ижилхэн. Оюутолгой дээр хувьцааны хулгай явсан бол одоо Тавантолгой дээр хувьцааны луйвар явах гэж байна.
Залуучуудад Ерөнхий сайд гэдэг албан тушаал өгч байгаад ар хударгаар нь улс орны үнэ цэнтэй баялгуудыг хулгайлдаг. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгож байгаад Дубайн гэрээ хийсэн. Эрдэнэтийг хулгайлсан.
Тавантолгой бол Монголын ард түмнийг хямралаас гаргах, ядуурлаас гаргах цор ганц буян шүү. Тавантолгойг 13 жил ухаад байхад огт хотойхгүй байгаа. Тавантолгойгоос 200 сая тонн нүүрс олборлочихоод байхад огт хотойгоогүй. Тавантолгойгоос 44 их наяд төгрөг хулгайлчихаад байхад огт хотойхгүй байгаа орд шүү дээ. 2012, 2016, 2020, 2024 оны сонгуулийн мөнгөнүүдийг Тавантолгойгоос гаргасан. Хотойгоогүй. Улсын төсвөөсөө 100 дахин том, гайхалтай орд. Сонгууль болгоноор гайхалтай ордуудыг маань биднээс луйвардаж байна. Гадаад, дотоодын компаниуд идэш рүүгээ явж байгаа арслан шиг гэтэж байна.
Оюутолгойг Английн Пума барьчихсан. 15 жилийн турш бид яаж ч чадахгүй байгаа. Эрдэнэтийг 2016 оны сонгуулиар Монголын тарган муур барьсан. Тэр муурыг өшиглөж болсон. Одоо Тавантолгойг Хятад луу залгих гэж байна. Хятад луу бол нүүрсээр хооллодог. Манай Тавантолгойг ганцхан жилийн дотор залгиж чадахаар байгаа.
Энэ нөхцөл байдлаас хэрхэн сэргийлэх вэ? гэхээр бүх ард түмэнд хувьцааг нь өгөх, нэгж хувьцааны үнийг 70 мянган төгрөг болго. Энэ хоёр шаардлагыг хүлээгээд авчих юм бол Монголчууд Тавантолгойгоо алдахгүй. Ядаж хямд үнээр алдахгүй. Тавантолгойг алдахгүй аваад үлдэх хамгийн амархан арга бол УИХ ганцхан тогтоолын төсөл гаргаад Монголын ард түмэнд үлдэх боломжтой юм. " гэв.
М.Чой
Сэтгэгдэл18
Mundag humuus mongold min baigaad bayarlaj baina, edguigeer luund zugeer zalgiulna
Оросын боол Буриадууд Халх царайлаад Монголчуудыг хужаа хасаг ойрд гэж турхирдаг нь социализм.
Х.Баттулга, З.Энхболд, Н.Алтанхуяг нарын эх оронч 40 гаруй гишүүдийн ачаар авч үлдсэн ЭТТ хувьцааны ногдол ашиг тарааж байгаа бол С.Баяр, Ц.Элбэгдорж, С.Баярцогт мэтийн зарсан ОТ Монгол улсад ашиг өгөх нь битгий хэл өрөнд оруулж энэ өрнийхөө тухай 2035 хүртэл Монгол улс ам нээх эрхгүй болгосон, цаашдаа ч ам нээх эрхгүй байж магадгүй!
Худлаа байлгуй дээ МАН тайлбар хий Ард иргэд ногдол ашгаа аваад л явж байхад болно Эзэмших хувьцааны тоог нэмэх хэоэгтэй Хувьцааг худалдаж болохгуй гэж зохицуулах хэрэгтэй Ядуу ард иргэд ялгаагуй зудалдаад гпдны идэш болно Цэнхэр ягаан хувьцаа шиг юм болно
ЯМАР САЙХАН АРД ТҮМЭН БЭ ГУТАРЧ БАЙСАН СЭТГЭЛ МИНД ЭРД ГЭЭД БОСООД ИРЛЭЭ ИЙМ ЭХ ОРОНЧИД БАХАД МАН А РД ТҮМЭНТЭЙГЭЭ ҮҮРД БАЙХ БОЛНО МОНГОЛ МОРЬ ГГАХАМШИГ МОНГОЛ ХҮН ГАЙХАМШИГ МОНГОЛ ХҮН ДЭЭРЭЭ НЭРЛЭЧИХЭЭД АШИГЛАА ТӨРИЙН АЛБАА СОНГУУЛЬТАЙ СОНГУУЛЬГҮЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭ АРД ТҮМЭН НАМДАА ИТГЭЖ БАЙНА
Bayarllaa. Uneheer mundag Eh Oronch Zaluus b. Gariin Useg tsugluulj talbai deer ajillaya, Ih Hurald 1000-uulaa, 1;2 sayuulaa - ochij garduuliya. Er ni ingeh geed l bsn um. Ar hudargaar guih geed tech yadaad bana um.
Худ хуцаад элий балай юмнууд гараад ирж гэнэ
Тавантолгойд ипо хийж хувьцааг нь бирж дээр зарах юм бол жинхэнэ алдана ! Одоогийн 80 хувь төрд 20 хувь ард түмэнд гэсэн журмаараа хэвээр байх ёстой ! Данх өөр шийдвэр гаргаагүй байхад та нар хий хардаж орилолдоод хэрэггүй !
Энэ хоёр малд хэн тэгээд хэлчихээв. Юу ч мэддэггүй худлаа хуцаж байдаг ийм тэнэгүүдийн үгийг нохой хуцсанаас доор авч үзэх хэрэгтэй.
МАН улс орныг хорлож дуусахгүй юм даа
galzyy xumuus
Хувьчлал бол хуульчилсан луйвар дээрэм юм.гадныханд зориулж одоо бүүр хувьчлал нэрээр өгөх арга олчихож.урвагчид
Тийм шүү.Хувьчлал бол луйвар хийх хөрс байсан. Соц үед байгуулсан бүх үйлдвэрийг хувьчлал нэрээр устгасан. Ард банкийг хэдхэн хүн дампууруулаад хувааж авсан. Нарийн сухайт, Цагаан суварга мэтийн Тавантолгой, Эрдэнэтээс дутахгүй ордуудыг Б.Нямтайшир,Д.Содном,Н.Номтойбаяр нарын хулгайчууд авсан.
Хувьчлал бол хуульчилсан луйвар дээрэм юм.гадныханд зориулж одоо бүүр хувьчлал нэрээр өгөх арга олчихож.урвагчид
Бүгд боломжгүй и.х гишүүн болох гээд солиорч байна гишүүн болох гэсэн дон...
хувьчилж болохгүй
Хэн нүүрс, зэс авч байна тэрэнд л ашигтай зараад байвал болоо доо. Өөр юу хэрэгтэй юм. Эрдэнэс Монголд хувьцаа төвлөрүүлээд иргэддээ олгоод явах
Ашигт малтмалын үндсэн болон үүсмэл бүх ордуудыг 100 хувь нийт ард түмнийг төлөөлөл болсон төрийн (улсын) мэдэлд нэн даруй авах хэрэгтэй. Ашигт малтмалын үндсэн болон үүсмэл бүх ордуудыг гадаадын компани, хувийн компани, хувь хүнд эзэмшүүлэхийг хориглосон хуулийг нэн даруй батлахыг ард түмэн шаардаж байна. Эс тэгвэл монголын уул уурхайг дагасан хулгай, луйвар, тонуул, дээрэм, авилгал, хээл хахууль, наймаа, оффшорлолт, баян хоосны ялгаа, цөөнхийн хэт баяжилт, олонхийн хэт хоосрол, ядуурал, гэмт хэрэг, аллага, сүрдүүлэг, мөнгө угаалт, олигархижилт, гадаад уруу зугатах, сонгуулийг худалдаж авах, улс төрийн самуурал, ашигт малтмалын ордуудаа гадаадын болон дотоодын эдийн засийн алуурчидад завшуулах, бүр үндэсний тусгаар тогтнолоо алдах зэрэг үзэгдэлүүд хэзээ ч, бүр хэзээ ч арилахгүй бөгөөд арга нь улам нарийсаж, хэмжээ нь улам гаарахыг 1000 хувь баталгаатай хэлж байна.