
Орхон аймгийн Ардчилсан намын 34 жилийн ойн баяр өчигдөр болов. Ойн баярт Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр оролцсон юм.
Тэрбээр хурлын үеэр Орхон аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчдэдээ хандан илтгэл тавихдаа: " Манай Улс зөвхөн дарга нарын нийгэм болчихсон байна, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбар, эдийн засгийн салбар гээд бүгд дарга нарын салбар болчихсон. Тухайлбал үнийн өсөлтийг хэрхэн шийдэх талаар дарга нар хэзээ ч бодоогүй. Яагаад үнэ өссөн бэ гэхээр тээвэр, логистикийн асуудлаас болоод үнийн өсөлт бий болж байхад мөнгө дутлаа гэж хэлээд мөнгийг улам өсгөж байна. Нэг үгээр хэлбэл учир шалтгаанаа ойлгохгүй дарга нарын бөөгнөрөл үүссэн байна гэдэг дүгнэлтэд хүрч байна.
Бид лицензээ, газраа, бизнесийн эрх чөлөөгөө бүгдийг нь Хятадуудад алдаж байна. Нэг үгээр хэлбэл монгол хүнийг эдийн засгийн эрх чөлөө орхисон байна.
Хүүгийн боолчлол, мөнгөний боолчлол, эдийн засгийн дарангуйлал бий боллоо. Монгол залуучууд Солонгосын визний төлөө амьдарч байна. Эдийн засгийн дарангуйллаас зугтсан хүч үйлчилж эндээс холдож байж л юманд хүрэх юм байна гэдэг зүйл бий болсон. Би өнөөдөр цагийн гурван мянга таван зуун төгрөгийн цалин авч байна гээд өчигдөрхөн баярын хурал дээр илтгэл тавьсан оюутан охин ярилаа. Миний цалинг нэмэх арга байна уу ах, эгч нараа гэж байна. Өнөөдөр Япон оюутан цагийн гучин таван мянган төгрөгийн цалин авч байна. Монгол Улс яагаад Япон оюутны авч байгаа цалингаас 10 дахин доор цалин авч байгаа юм бэ. Яагаад энэ чөлөөт эдийн засгийн эргэлт бий болохгүй байна вэ. Тийм учраас өнгөрсөн 2 сарын хугацаанд “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал” хэлэлцүүлгээ хийлээ.
Яагаад бид нар бүрэн ардчиллын тухай яриад байна вэ гэхээр үнэхээр 34 жилийн өмнө энд сууж байгаа партизанууд монголчуудад улс төрийн эрх чөлөөг авчирч өгсөн. Ардын хүүхдүүд УИХ-д сонгогдох тэр боломжийг, тэр эрхийг монгол хүүхэд бүрд, монгол залуу бүрд, монгол эмэгтэй бүрд авчирч чадсан. Та нараараа бахархаж байна, баярлаж байна. Чин сэтгэлийн талархал дахин илэрхийлье!
Харамсалтай нь тэр үеийн эдийн засгийн дарангуйллыг бид 34 жилийн хугацаанд өөрчилж чадсангүй. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг одоог хүртэл оршиж байна. Энэ эдийн засгийн дарангуйллыг авч хаяхгүй бол ардчилал өөрөө бүтэн болохгүй юм байна, Монгол Улс бүтэн болохгүй юм байна гэж бид дүгнэсэн. Монгол хүнд улс төрийн эрх чөлөө нь байгаа ч газартаа эзэн болох, газраа дахин зарцуулах эрх нь алга болсон. Аймаг орон нутагтаа бизнес хийгээд явах эрх чөлөө нь алга. Тиймээс бид ирэх жилүүдэд санхүүгийн, эдийн засгийн эрх чөлөөг нь авчрах юм байна гэж дүгнэсэн.
Монгол орон хөгжин цэцэглэх ёстой гэдэг ийм л зарчмаар ажиллана. Ипотекийг яах вэ хүү нь өнөөдөр байна, хугацаа нь богино гэдэг ард түмний саналыг хүлээж аваад хүүг нь бууруулж хугацааг нь уртасгахаар мөрийн хөтөлбөртөө тусгаад байна. Жирийн эмч багш, ажилчид яаж бэлэн мөнгөө өгөөд байр авах вэ, бараг л боломжгүй зүйл.
Ард түмнээсээ холдсон төрийг бид өдөр бүр харж байна. Боловсрол, эрүүл мэндийг ч бид ойлгохоо больсон. Тэд бидний амьдралыг ойлгохоо больсон. Наад зах нь гурил, будааны үнэ хэд байгааг тэд мэдэхгүй байна. Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга нь 8 жил төр барьсныхаа дараа дөнгөж 7 хоногийн өмнө гурилын үнэ хэд байгааг хөдөө явж байхдаа олж харж байх жишээний. Ингэж тасарч байна. Тэд монголоос, иргэдийн амьдралаас тасарсан байна" гэв. Баярын хуралд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл оролцсон байна.
Сэтгэгдэл19
тийм юм болсон бол чингэсийн цаазын хуулийг хэрэглээчээ
Олигтой цуснууд биш гэхдээ 4 жил солиод үзэх юм уу...жаахан дээрдүүлэх юм хийж магадгүй л юм бна. Би лав ипотекийн амлалтад нь санал өгмөөр санагдлаа. Бусад хулгай хийх нь гаарах л байх. Гээд одоо яалтай билээ.
Аан тэгээд та нар биднийг аварч алдсан юмнуудыг маань буцааж авч өгөх гэж байгаа юм уу?
Ашигт малтмалын үндсэн болон үүсмэл бүх ордуудыг 100 хувь нийт ард түмнийг төлөөлөл болсон төрийн (улсын) мэдэлд нэн даруй авах хэрэгтэй. Ашигт малтмалын үндсэн болон үүсмэл бүх ордуудыг гадаадын компани, хувийн компани, хувь хүнд эзэмшүүлэхийг хориглосон хуулийг нэн даруй батлахыг ард түмэн шаардаж байна. Эс тэгвэл монголын уул уурхайг дагасан хулгай, луйвар, тонуул, дээрэм, авилгал, хээл хахууль, наймаа, оффшорлолт, баян хоосны ялгаа, цөөнхийн хэт баяжилт, олонхийн хэт хоосрол, ядуурал, гэмт хэрэг, аллага, сүрдүүлэг, мөнгө угаалт, олигархижилт, гадаад уруу зугатах, сонгуулийг худалдаж авах, улс төрийн самуурал, ашигт малтмалын ордуудаа гадаадын болон дотоодын эдийн засийн алуурчидад завшуулах, бүр үндэсний тусгаар тогтнолоо алдах зэрэг үзэгдэлүүд хэзээ ч, бүр хэзээ ч арилахгүй бөгөөд арга нь улам нарийсаж, хэмжээ нь улам гаарахыг 1000 хувь баталгаатай хэлж байна.
монголын ашгт малтмалыг ашиглан монголыг эзлэн авах тусгаар тогтнолыг нь алдагдуулах монголыг өюултай хэзээ ч чингэс шиг байлдах чавартай байх гэсэн үүднээс устгах дагаар оруулах өөрийн талд татан оруулж байна Монголын тусгаар тогтнолыг алдагдуулж ШИНЭ АНТАНТЫГ бэхжүүлэхэд монголын оюу толгой өндөр ач холбогдолтой боллоо монголынн тусгаар тогтнолыг хамгаалах талаар өатлан хамгаалах жинхэнэ армийн генерал байхгүй байна ЗӨВХӨН улс төрийн судалгааны байлдааны ажиллагааны оператив биш генералууд учраас монголд аюул учирч байгааг ойлгохгүй байна Монголын олигархууд оффшорууд капиталистууд монголулс монголын ард түмнийг ашиглан олсон мөнгөөрөө гадаадт хаус авах гадаад руу урваж гарах гадаадынханд эх орноо худалдах нь их боллоо ЯАРАЛТАЙ МАН НАМ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ ""ТӨР УЛС АРД ТҮМНИЙХ "" ГЭДГИЙГ ЗАРЛИГ ТОГТООЛ ЗАХИРАМЖУУД ГАРГАЖ БАТАЛГААЖУУЛАХ РЭРЭГТЭЙ БАЙНА 100 жилээр газар эзэм
Хэ хэ ! Сонгууль хажууд ирэхэд гэнт мэддэг байна ш дээ !!! Ха ха !!!
Монголын хоёрдогч том намын удирдлагуудын амнаас ийм үг гарч байгаа нь эдийн засгаа хаагдмал болгоно гэж сонсогдож байна. Экспортын зах зээлээ хаая, импортоо түгжие гэсэн л бодлого барих нь ээ дээ...
энэ ёстой бүтэхгүй гаруудаа
Хужаа мангасаар Монголчуудыг айлгадаг Орос буриадуудын социализм үеэ өнгөрөөсөн.Одоо тэгэхээр нэртэй эзэнтэй баримт ярих хэрэгтэй.
Манай бүх алдаа дутагдлын уг эхийг шалтгааныг хайгаад мөшгөвөл ганцхан л юманд тулна. Тэр бол дүр эсгэсэн хуурамч ардчилал юм. Монголчууд бид энэ сонгуулиар дүр эсгэсэн хуурамч ардчиллыг ор мөргүй болгон устгах хэрэгтэй.
Боловсролын зээлийн санд мөнгөө төл Гантөмөр гуай.
Том хүн байж мэдрэмжгүй яриа ярих юм аа хятадууд гэж ярихын оронд гадныхан гэж яривал улс оронд маань хохирол учрах нь гайгүй юм бишүү
Gantemer ee!!!ardchilsan nobsnyyd aa!!!gazariin tyhaid bol tanai namaas ehlesen syy!!!bygdiig tanai namiig zasaglaj baihad gazariig Hyatadaas irsen mengetei hymyyst egsen,daraa ni MAN-hiisen yuml bii l baih!!!!!!!!!!!!!!!!!!
Gantemer ee!!!ardchilsan nobsnyyd aa!!!gazariin tyhaid bol tanai namaas ehlesen syy!!!bygdiig tanai namiig zasaglaj baihad gazariig Hyatadaas irsen mengetei hymyyst egsen,daraa ni MAN-hiisen yuml bii l baih!!!!!!!!!!!!!!!!!!
Үнэн баримттай ярь л даа
энэ Шаамый гэнэт хаанаас гараад ирэвээээ
зуун жилээр газар эзэмшүүлснийг ард түмэн мэдээгүй хүрэлбаатрын хуулиас болж ил гарлаа Монгол улс шинэ антантын холбооны улс англи франц япон гэсэн улсуудын нөлөөнд украйн шиг аажмаар мэдэгджхгүйгээр орж байгаагаа ойлгох хэрэгтэй украйныг ашиглан орсыг устгах бодлого дампуурлын ирмэгт тулснаас өшөө орох хаалга үүд хайж эхэллээ
Чи болон танай нам ынхан ч ялгаагүй хулгайч луйварчин худалч бузрууд дуугүй нүднээс далд ор
Монгол улс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж байж л эдийн засагаа өөд нь татна. өөр зам байхгүй. Энд ялангуяа уул уурхайд өмнөх хөрш л хөрөнгө оруулнав энд Хятад гэж явцуурахаа болих хэрэгтэй. урд хөрш дэлхийн 1 дэх эдийн засгийн хөгжилтэй орон боллоо. Хятад орон манайд хөрөнгө оруулснаар манай орон байхгүй болно гэдэг сургаалиа хаях хэрэгтэй. гадаад орнууд хөрөнгөө хамгаалахын тулд цэрэг оруулна гэдэг яриа байдаг. одоо тэр үе өнгөрсөн.