
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /CNBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден оюутнуудын сургалтын төлбөрийн зээлийг өршөөх шинэ төлөвлөгөөгөө даваа гарагт буюу Дээд шүүх түүний эхний шийдвэрт хориг тавьснаас хойш жил хүрэхгүй хугацааны дараа танилцууллаа.
“Өнөөдөр дэндүү олон америкчууд, ялангуяа залуучууд коллежийн зэрэг авахын тулд дааж давшгүй өрөнд орж байна” гэж Ж.Байден Висконсин муж улсын Мадисон хотод зочлох үеэрээ хэлжээ.
Уг тусламжийн багц нь хууль эрх зүйн аливаа саад тотгорыг давж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Үүний тулд Ерөнхийлөгч зээлдэгчдийн тодорхой бүлэг, тэр дундаа санхүүгийн хүндрэлтэй тулгарсан оюутнуудын зээлийг өршөөхөөр хөтөлбөрийнхөө хүрээг хумьжээ. Гэхдээ шинэ төлөвлөгөөний нэг заалт нь 25 сая америкчуудад хамаатай хэвээр байна.
20 мянга хүртэлх ам.долларын зээлийн хүүг цуцалж магадгүй
Хэрэглэгчдийн эрхийг хамгаалагчдын зүгээс оюутны зээлийн хүү 8 хувиас давж магадгүй гэж шүүмжилсээр ирсэн бөгөөд энэ нь тодорхой төлбөрийн графикаас хоцорсон эсвэл төлж буй зээлдэгчдийн хувьд зээлийн үлдэгдлээ багасгахад хүндрэл учруулж болзошгүй юм.
Ж.Байдены засаг захиргааны мэдээлснээр, зээл авсан 25 сая гаруй оюутан анх зээлж байснаасаа илүү хэмжээний өртэй байна. Хэрэв түүний шинэ төлөвлөгөөг санал болгосных нь дагуу хэрэгжүүлэх аваас зээлдэгчийн орлогоосоо үл хамааран 20 мянга хүртэлх ам.долларын төлөгдөөгүй хүүг тэглэж магадгүй байна.
Түүнчлэн зарим бага, дунд орлоготой зээлдэгчдэд энэ нь бүр илүү ашигтай тусаж магадгүй юм. Ерөнхийлөгч ирэх 11 дүгээр сард болох сонгуулийн өмнө оюутны өрийг өршөөж эхэлнэ гэж найдаж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Зээл , тэтгэвэр энэ тэр ТЭГЛЭХИЙГ монголоос сурчихаж - монгол ардчилалын ч - авлигалын ч БАЯНБҮРД гэж үнэн юм ....
Улс орны ард түмнийг далдуур эзлэн түрэмгийлж эрх ашиг, хувь заяаг нь эрхшээл хяналтандаа оруулж улмаар хөрөнгө баялгийг нь дээрэмдэхийн тулд тухайн тэр улс үндэстний олон нийтийн ойлголт төсөөлөл - далд ухамсарт нь тэдний өнгөрсөн түүх, өнөөгийн аж амьдрал, улстөрчдийнх нь явуулж байгаа бодлого, нийгэм эдийн засгийнх нь бодит байдлын талаар буруу ташаа ойлголт төсөөлөл бүрдүүлж "үг хэлэх эрх", "чөлөөт хэвлэл" гэх мэт наанаа бол сайн сайхан сонсогдох харин цаанаа бол огт өөр зорилготой уран цэцэн хоосон үгс, хулхи уриа лозунгуудаар халхавчилж юуны өмнө мэдээллийн орон зайг нь далдуур эзлэн авдаг болох нь хүн төрөлхтний өнгөрсөн бүх түүхээр батлагдсан гашуун үнэн юм.
энэ тэнэг зөнөг далд орвол АНУ Оросын харилцаа сажран бусад жижиг улсруу хийж байгаа дайнууд зогсох болно