sonin.mn

НХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин дөрөвдүгээр сарын 4-р сарын 8-нд хэвлэлийн бага хурал хийж, олон улсын сэтгүүлчдийн сонирхсон асуултад харуулжээ. Хэвлэлийн бага хурлын агуулгыг тоймлон хүргэж байна.


Суринамын Ерөнхийлөгч Хятадад айлчилна


Бүгд Найрамдах Суринам Улсын Ерөнхийлөгч Чан Сантоки БНХАУ-д төрийн айлчлал хийх гэж буйтай холбоотойгоор Мао Нин хэлэхдээ, "Энэ жил Хятад Суринам стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоосны 5 жилийн ой тохиож байгаа. Энэхүү тэмдэглэлт цаг үед Чан Сантоки Хятад улсад тавтай айлчлан ирэхийг бид хүсэн хүлээж байна. Айлчлалын үеэр Ши Жиньпин дарга Чан СантокиЕерөнхийлөгчид зориулж хүлээн авалтын ёслолын арга хэмжээ зохион байгуулах бөгөөд түүнтэй хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны бичиг баримтыг үзэглэх юм. Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Ван Хүнин нар түүнтэй уулзаж, хоёр тал Хятад Суринамын харилцаа, бусад анхаарал хандуулж буй асуудлаар санал бодлоо солилцох болно.


Суринам бол Карибын тэнгисийн бүс нутгийн чухал орон бөгөөд тус бүс нутаг дахь Хятад улсын стратегийн түнш юм. Хятад Суринам дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа нааштай хөгжиж, олон салбарын хамтын ажиллагаа үр дүнтэй явагдсаар байна. Хятад улс Суринамтай харилцах харилцаагаа дээд хэмжээнд чухалчилж, улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй нэмэгдүүлж, олон салбарын найрсаг солилцоо, бодит хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хоёр орон, хоёр ард түмэнд үр өгөөжөө өгөхийг хүсэж байна. Ерөнхийлөгч Чан Сантокийн айлчлал Хятад Суринамын харилцааг улам ахиулж, шинэ хөгжилд хүргэнэ гэдэгт эргэлзэхгүй байна" гэв.


Хятад, Оросын талууд санал бодлоо идэвхтэй солилцов


ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергай Лавров БНХАУ-д айлчилсантай холбоотойгоор Мао Нин хэлэхдээ, "Хятад, Орос дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байна. Лавров сайдын энэ удаагийн айлчлалаар хоёр талт харилцааны хөгжил, олон салбарын хамтын ажиллагаа болон анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцож, байр сууриа зохицуулах болно" гэжээ. 


Хятад, Оросын хэвийн харилцааг харлуулах ёсгүй


Хятад Оросын харилцааны тухай Америкийн талын яриатай холбогдуулж Мао Нин хэлэхдээ, Украины асуудлаар Хятад улс голч шударга, бодит байдалд суурилсан байр суурийг баримталсаар ирсэн бөгөөд энхийн хэлэлцээг ахиулж, улс төрийн аргаар мөргөлдөөнийг эцэслүүлэхийг хичээж ирсэн юм. Хятад улс Украины хямралыг үүсгэгч, шууд холбогдох орон биш бөгөөд Хятад улс хэзээ ч бусдын зовлон дээр жаргахгүй. Тиймд зарим орон Хятад, Оросын хэвийн харилцааг санаатайгаар харлуулж, Хятадын аж ахуйн нэгжийн зүй ёсны эрх ашгийг хохироохоо болих ёстой" гэжээ.


Америк бодит үйлдлээрээ амлалтаа биелүүлэх ёстой


Сүүлийн үед Хятадын оюутан сурагч Вашингтоны нисэх онгоцны буудал зэрэгт Америкийн тал хатуу чанга хяналт шалгалтад өртөж, зарим нь эх орондоо буцан ирж буйтай холбогдуулж Мао Нин хэлэхдээ, "Америк үндэсний аюулгүй байдал гэгчийг дэндүү хөөрөгдөж, ямар ч бодит гэрч баримтгүйгээр Хятадын оюутан сурагчийн визийг хүчингүй болгож, хилээр нэвтрэхийг хязгаарлан, бүр заримыг нь буцааж байгаа нь тухайн оюутан сурагчийн хувьд маш том гадуурхал, доромжлол байж, Хятад Америкийн хүмүүнлэгийн солилцоонд харш саад хийж байна. Америкийн тал ер нь ийм ор үндэслэлгүйгээр сонголтын чанартай хууль хэрэгжүүлэхээ больж, өмнө нь хийсэн амлалтаа биелүүлэх ёстой" гэжээ.


Бусдыг гадуурхсан жижиг тойрог байгуулахыг Хятад улс эсэргүүцнэ


Япон, Филиппиний удирдагчид энэ долоон хоногийн эцсээр Америк орж гурван талт чуулга уулзалт хийх гэж байгаатай холбогдуулж Мао Нин хэлэхдээ, улс орнууд хоорондын хамтын ажиллагаа нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ашигтай байх ёстой юм. Тиймд жижиг тойрог байгуулж, бусдыг гадуурхан, бүс нутгийн дотоодод фаракс хуваан сөргөлдүүлэхийг Хятад улс эрс эсэргүүцнэ" гэжээ.


Г.Бямба