
-УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа-
Гадаадаас импортлох мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. Төслийг УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гарган төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Тус Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж байгаа юм. Бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Д.Өнөрболор, Т.Энхтүвшин нар багтжээ.
Мөн холбогдох яам, агентлагийн удирдлага, мэргэжилтнүүдээс бүрдсэн дэд Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Эдгээр Ажлын хэсгийн гишүүд өчигдөр зарим гурилын үйлдвэрийн байранд очиж бодит байдалтай танилцсан бол өнөөдөр Төрийн ордонд хуралдав.
Хуралдааны дараа Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэвлэлийнхний асуултад хариулахдаа:
-Монголд гурилын нийт 12 үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Тэднээс “Алтан тариа” компани, “Милл хаус” ХХК, "Хангай миллс" компани, “Од групп” гэсэн 4 үйлдвэр дээр Ажлын хэсгийнхэн өчигдөр очиж дотоод үйл ажиллагаатай нь танилцлаа. 2021-2023 оны хооронд гурилын үнэ нийт 62 хувиар өссөн байна. Ямар учраас ийм хэмжээнд өссөн шалтгааныг тодруулж дүгнэлт гаргаж байж Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах шаардлагатай учраас Ажлын хэсгийнхэн өчигдөр гурил үйлдвэрлэгчидтэй уулзсан юм. Харин өнөөдөр тариаланчидтай уулзлаа. Тэдний тайлбараар үнэ 20 хувиар өссөн бололтой. Иймд тариаланчдаас шалтгаалсан зүйл бараг алга. Тэгэхээр гурилын үйлдвэрүүд дээр үнэ өссөн асуудал гарч таарна. Мөн цаана нь ченж, зах, худалдааны төв, дэлгүүр гэх мэт дамлан худалдааны явцад тодорхой хэмжээний өсөлт гарах байх.
Үйлдвэрүүд дээр очих үеэр “Алтан тариа” компани дотоод асуудал гээд хэвлэлд хаалттай уулзалт хийсэн. Тэдний тайлбарыг сонсоход тариаланчдаас үнэтэй улаан буудай авч байгаа, дотоод зардал нэлээд өссөн гэх мэт зүйл байсан. Энэ бүгдээс харахад тариаланчдаас шалтгаалж гурилын үнэ өссөн зүйл ажиглагдахгүй байна. Үйлдвэрүүд ашгаа бага хэмжээтэй 10 гаруй хувь, зарим нь 7-8-хан хувьтай гэж ярьж байгаа. Тэгэхээр үнэ өсөхөд нөлөөлсөн дотоод зардал хаана байна вэ гэдгийг судалж, буцаад үйлдвэрүүдийн дотоод асуудал руу орох, магадгүй шалгалт хийх асуудал руу очих юм шиг байна. Энэ бүгдээс дүгнэхэд би гурилын үйлдвэрүүдэд асуудал байна, гурилын үнийг цаашид буулгах зайлшгүй шаардлагатай гэсэн итгэл үнэмшилтэй байгаа. Манайх хэтэрхий том үйлдвэрүүдтэй, хэтэрхий зардалтай, монополуудтай байгаа нь харагдаж байна. Монополыг задлах хэрэгтэй гэж үзэж байгаа гэв.
Ажлын хэсэг, дэд Ажлын хэсгийн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, тус яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн, тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Оюунсувд, Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цогтсаран нарын албаны хүмүүс оролцож мэдээлэл өгчээ.
Мөн Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Л.Баяртулга, Монголын тариаланчдын үндэсний холбооны гүйцэтгэх захирал Р.Эрдэнэсайхан, Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны тэргүүн Ш.Норовсамбуу нар оролцож цаашид гурилын үнийг бууруулахад ямар арга хэмжээ авбал зохих вэ, төрөөс ямар дэмжлэг шаардлагатай вэ, ямар эрсдэл учрах вэ, мөн ямар эерэг нөлөө гарах талаар санал солилцсон байна.
Сэтгэгдэл14
Сайхан буулга. Бузар хуйвалдаатай компаниудыг үйлийг нь үз. Оросоос хямдхан гурил оруул. Яахав янз бүрийн үнэ хэлээд зарж чадвал амьтан хүнд ээлтэй.
Олон улсад монополь томхон ҮЙЛДВЭРҮҮДЭЭ улсын хувийн гэлтгүй задлаж жижиглэдэг юм билээ. Дээрээс нь гурилын ченж ХХААн яамны сайд үнэ нэмэгдэхэд их нэмэр болсон доо.Энэ хүнийг шалгахгүйгээр гурил үйлдвэрлэгчид цочир авахгүй нь тодорхой .
Гаалийн татвараас чөлөөлж , өрсөлдөөнийг тэнцвэржүүлэх нь зөв - харин үр тариаг экспортлоход дэмжлэг үзүүлж . гурлын үйлдвэрүүдийн дарамтаас чөлөөлөх хэрэгтэй ...
Ард түмнийг хэт их шуллаа. ОХУ-ын Улан үд хотын Абсалют дэлгүүрт нэг кг дээд гурил 980 төгрөгний үнэтэй байна. Арайч дээ ЗГ ийм их шулаа хийж байна. Буцааж айл өрх болгонд зөрөөг төл. Ядууралд хамгийн их хувь нэмэр болсон компаниуд хариуцлага хүлээх ёстой.
Та нарын мэдлэгт тус больё. Өнгөрдөг жил 5-р сарын 9 нд 400 граммтай хар талх 10 рубль байсан. Манай Монгол мөнгөөр 360 төгрөг. Сайн бод!!! Бид ард түмнээ ямар их шулан мөлжиж байнаа. Дайнтай байгаа орон шүү!!!
Та нарын мэдлэгт тус больё. Өнгөрдөг жил 5-р сарын 9 нд 400 граммтай хар талх 10 рубль байсан. Манай Монгол мөнгөөр 360 төгрөг. Сайн бод!!! Бид ард түмнээ ямар их шулан мөлжиж байнаа. Дайнтай байгаа орон шүү!!!
ФРОНТОВОЙ 400гр хар талх яг өнөөдөр 15.90 руб* 36=572.40 төг байна.
ФРОНТОВОЙ 400гр хар талх яг өнөөдөр 15.90 руб* 36=
ФРОНТОВОЙ 400гр хар талх яг өнөөдөр 15.90 руб* 36=
Төр л муу ажиллаад байна даа. Бусад орнууд болохоор ард иргэдэд ирэх аливаа эрсдэлийг үнийн өсөлтийг урьдчилах тооцоод сэргийлээд болоод байхад манайд бол бөөн гал унтраагсад, мэдэмхийрэгсэд, онолчид, үзэл сурталчид. Орос болон өмнөд хөршөөс 1000 төг-өөс доош үнэтэй гурил бага багаар оруулаад бариад байх бүрэн боломж байлаа. Одоо харж л байгаарай. Бөөнөөр нь гурил оруулж ирээд арай ядан босгосон улаан буудай үйлдвэрлэгчидээ татан унагана. Идэж уудаг нь ч өнгөрсөн. Ядаж жаахан ч гэсэн түмнээ гэсэн сэтгэлтэй байж болдоггүй л юм байх даа.
Бид Ардчилсан нийгэм, эдийн засгийн Чөлөөт зах зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй орсон ш дээ. Төрөөс үнийг буулгана, гурилыг хямдруулна, үйлдвэрүүдийг жижигрүүлнэ ч гэх шиг гэж юу яриад бичээд байна аа??? !!! ... Энэ чинь эрэлт-нийлүүлэлтээрээ, зах зээлээрээ зохицуулагдана ш дээ...
Монголчууд бие биенээ шулж мөлжих амьдаар нь барьж идэх талаар дэлхийд тэргүүлж байгаа. Тэрбум гаран хүн амтай энэтхэг хятад улсад хоол хүнс эд бараа маш хямдхан байдаг. Африкт бол бүр хямдхан. Үндэсний үйлдвэрүүд бол жинхэнэ шулан мөлжигчид. Худалдаачид гадаадаас авчирсан бараагаа хэд нугалж дамалж зарна. Ийм замаар монголчууд баян ядуугийн туйл эзэн боолын нийгэмд орж тал хувь нь мөнхийн ядуу байх болно.
Бат-Эрдэнэ гишүүн маш зөв харж байна. Манайх үйлдвэр гэхээр маш том, нүсэр үйлдвэр гээд байдаг. Цемент гэхэд л МАК, Монполимет...Гадна улсад бол хэрэглэгчдээ ойр олон жижиг үйлдвэр байдаг. Гурил ч ялгаагүй, гараар тээрэмдсэн өрхийн үйлдвэрийг ч дэмжих хэрэгтэй
Ал амт сдаа чинь Сүнээгийнхээ алыг долоож байгаад гурилын үнэ нэмэгдсэнийг одоо л мэдэж байгаа юм байх даа..