
Ардчилсан намын 34 жилийн ойн баярын үеэр Ардчилсан намын дарга Лу.Гантөмөртэй ярилцлаа.
-Танай нам 34 жилийн ойгоо нэлээд ажил хэрэгч тэмдэглэлээ. Өнгөрсөн гучаад жилийн алдаа оноог дэнсэлбэл?
-1990 онд Ардчилсан нам байгуулагдсанаар Монголчууд улс төрийн эрх чөлөөгөө олж, тусгаар тогтнолоо бүрэн утгаар нь баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл Кремльд шийддэг байсан эрх мэдлийг монголдоо авч чадсан явдал. Энэ нь Кремлийн тавиулуудыг төрийн эрхээс шахаж, иргэд нь төрөө өөрсдөө сонгодог болсон явдал. Өмнөх нийгэмд одооны яриад байгаа дабль стандарт гээч зүйл бүрэн утгаараа ноёрхож байсан. Ганц намдаа социализмд үнэнч цөөн тооны хүмүүсийг элсүүлж, тэднийгээ бусад хүмүүсээс дээгүүрт тавьж, тусгай хангамж, эрх эдлүүлэх гэх мэт ялгаатай байдлыг бий болгодог. Харин Ардчилсан нам гарч ирснээр намд эрдэмтэн, сэхээтэн, ажилчин, залуус, ер нь хүссэн бүхэн орж, үзэл бодлоо илэрхийлж улс орноо удирдахад гар бие оролцож болохыг харуулсан. Иргэдийн сонголтын үр дүн ямар байхаас үл хамаарч иргэд төрөө сонгож, өөрсдөө төрд сонгогдох эрх чөлөөгөө олсон нь том ололт шүү. Мэдээж алдсан зүйл их бий л дээ. Үүнээс ч улбаалаад зарим хүн ардчилалд эргэлзэх, ардчилал ер нь хэрэгтэй юм уу гэх яриа хөөрөө ч гарах болсныг үгүйсгэх аргагүй.
-Тэгэхлээр та ардчилал гажуудаж, арай буруу замаар явсан гэдэгтэй санал нийлж байна уу? -Ардчиллын үнэт зүйлс алдагдаж байгааг та ч, би ч, бид бүгдээрээ л харж байна шүү дээ.
Өнгөрсөн 34 жилийн хугацаанд Ардчилсан нам дөрөвхөн жил л дангаар засагласан байдаг. Коммунист угшилтай нам ардчиллыг хумидаг юм байна гэдгийг харж байна. Ер нь социалист онол бол тэгштгэлийн тогтолцоо шүү дээ. Хувийн өмчийг үзэн ядаж, хүн бүр адилхан бодож, ижилхэн үг хэлж, биесээсээ ялгарахгүй байхыг тунхаглаж, шаардаж, хэрэгжүүлдэг. Социалист нийгэмд төр дарангуйлж, иргэд дуулгавартай гүйцэтгэгч буюу хатуухан хэлбэл манкурт боолын хэмжээнд очдог.
Нэгэнт эрх чөлөө, ардчиллын үнэ цэн, үнэт зүйлийг мэдэрчихсэн хүмүүс эрх баригчдын бодлого, үйл ажиллагаанд дургүйцээд байгаа юм.
Хамгийн гол нь эдийн засгийн эрх чөлөөг төрөөс хумиж дарамтад оруулж байна. Социалист угшилтай нам хийж бүтээж өөрийнхөөрөө амьдрах гэсэн хүмүүсийн хүсэл сэтгэл, боломжийг боомилдог юм байна. Ингэснээрээ иргэд, ялангуяа залууст боломж олдохгүй учраас эх орноосоо дүрвэхэд хүрч байна. Хүн бол баялаг. Энэ баялаг дээрээ бус төрд түшиглэдэг тогтолцоо бий болчихлоо. Энэ бүхэн ардчиллыг гажуудуулж байгаа гэж дүгнэх хангалттай шалтгаан. Ер нь энэ талаар ганц бид ч биш дэлхий дахинд ч, нэн ялангуяа хуучин коммунист тогтолцоонд байсан зүүн Европын орнууд ярьж хэлж, засаж залруулахаар ажиллаж байна.
-Тэгвэл энэ гажуудлыг хэн, хэрхэн ямар аргаар засаж залруулах вэ?
-Ардчилсан нам иргэдтэйгээ хамтарч засна. Тэгтлээ дарангуйлал тогтож, ардчилал бүхэлдээ аюулд орчихоогүй байна. Ямартаа ч сонгох, сонгогдох эрх нь иргэдэд нээлттэй байна. Ерөөсөө л нэн тэргүүнд өмчтэй болж, баялаг бүтээх эрхийг нь иргэддээ өгөх ёстой. Бид Бүрэн ардчилал гэж яриад байгаа нь үүнтэй холбоотой. Бидэнд байгаа улс төрийн эрх чөлөөг нь эдийн засгийн эрх чөлөөгөөр нь баталгаажуулъя. Үүн дээр суурилж шударга ёсны эрх чөлөө, тусгаар тогтнолын эрх чөлөө нь ирнэ гэж бид үзэж байна. Тэр цагт ардчилал зөв гольдролдоо орох болно.
-Танай нам удирдлагын түвшинд ихээхэн залуужсаныг харлаа. Үе солигдож байна гэж дүгнэж болох уу?
-Ганцхан удирдлагын түвшинд ч биш залуус Ардчилсан намыг сонгож байна. Энэ нь өөрийнхөөрөө амьдрах, ирээдүйгээ төлөвлөж бүтээх гээд хүсэл мөрөөдөлтэй нь холбоотой. Өнөөдөр МАН-ын гишүүн л биш бол дэгжин дэвших, амьдралд хөлөө олох, хүссэн ажилдаа орох боломжгүй байна шүү дээ. Үүнийг л өөрчлөх гэсэн эрүүл сэтгэлгээтэй залуус манай намыг сонгож байна. Тиймээ манай намын удирдлагын баг дан залуусаас бүрдсэн. С.Цэнгүүн, Б.Батзаяа гээд "Z" үеийн олон залуус намын нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Ер нь залуус л өөрчлөлт шинэчлэлтийг зоригтой хийж, цаг үеийнхээ болон ирээдүйн хөгжлийг бий болгодог юм байна. 1990 онд залуус л хувьсгал хийсэн. Одоо ч залуус л өөрчлөх болно. Тэд энэ цаг үеийнхээ бүтээгдэхүүн учраас орчноо, ирээдүйгээ арай өөрөөр харж чаддаг. Бид залуустаа итгэж байгаа.
-Та эрх баригчдыг хатуухан шүүмжилсэн. Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг товчхон дүгнэвэл?
-Товчхон дүгнэх амархан. Ганцхан бүтээн байгуулалтын жишээг л хэлье. Ардчилсан нам дөрвөн жилд 3000 км автозам тавьж чадсан бол Ардын нам засагласан найман жилд Дарханы чиглэлийн 200 гаруйхан км замыг дуусгаагүй л байна. Ганц ч Цахилгаан станц баригдсангүй. Бүр тог цахилгаан тасалдаж хязгаарладаг боллоо. Энэ мэтчилэн яриад шүүмжилбэл дуусдаггүй яриа гэдэг шиг юм болно. Бид өнгөрсөн хугацааг товчоор "Алдагдсан найман жил" гэж дүгнэж байгаа. Гадаад зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш өссөн гээд таатай боломжуудыг ашиглаж чадсангүй гээд яривал их юм бий. Алдагдсан он жилүүдийн гашуунаар улс төр хийхээсээ илүүтэй бид урагшаа харж юу хийж бүтээх талаараа ярьцгааж байна. Алдагдсан найман жилийн алдааг бид засна.
Ярилцсан Б.Ганхуяг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл10
АРДЧИЛАЛ ҮЛ ҮЗЭГДЭХ ГАРТАЙ ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ нэртэй харийн хулхи онол-тархи угаалт мөн бөгөөд энэ башир үзэл суртал, улстөр-эдийн засгийн"ардчилсан" дэглэмийг Монголд тогтоосон цагаас хойш ажилгүйдэл ядуурал, өнгө мөнгөний галзуурал, сувьдаг шуналын ноёрхол, мөнгө хүүлэлт, долларын бүрэн хаанчлал эхэлж энэ бүхнээс үүдэлтэй нийгмийн ёс суртахууны бүрэн ялзрал, нийгмийн хагарал задрал, бүх зүйлийн дампуурал сүйрэл газар авч бидний улс үндэстнийг аажим гарцаагүй мөхөл рүү хөтөлж байна!
8 жил гэж оорсдоо албан тушаалгуй байсан жилуудээ яриад байна уу Монголчуудынм хувьд алдагдсан 30 жтл шуу
Сонгууль дөхөж байхаар Жамбий дэмий балай юм хуцаж суухын оронд МАН-ын данжаадуудын бөгсийг дорго шиг ухаж өгөөд идсэн уусныг нь гаргаж ирээд ард түмэнд мэдээлээд сууж баймаар юм.Идсэн ууснаараа МАН-нд барьцаалагдаж худалдагдаад нууц даалгавар авч АН-ыг сонгуульд ялагдуулчихаад яваад өгөх гэж байна уу..Жамбий чи үүнийг уншиж байна уу..
Хургачин хүү өөрөө сайд байхдаа Боловсролын зээлийн сангаас хулгай хийдэг байсан биз дэ ! Одоо сонгуулийн дараа Данхын хамтарсан засгийн газарт ороод сайд болоод бүр том хулгай хийнэ гэж төлөвлөөд байгаа юмуу !
"Дэлхийд ардчилал гэж юм хаана ч байхгүй.Улс бүр өөр өөрийн ёс заншил,хууль дүрмээр амьдрах хэрэгтэй". Д.Трамп Чухам үүнийг жинхэнэ ардчилал гэж үзэх ёстой. Хэрвээ АНУ тэргүүтэй "7 дээрэмчин" гэдэг "том ах" бусдын үйл хөдлөл бүрийг хянаж, өөрийн эрх ашигт тохируулан хүчирхийлэхийг ардчилал гэдэг гэж ойлговол нөгөө ардчилал номлодог зохиолч нэртэй рэнд мрэнд ч билүү алнуудын ухуулга шал худлаа юм болж таарна аа даа. АНУ н төлөөлөгчдийн танхимын дарга хийж байсан эмгэн шулам пелоси,Ардчилал гэдэг бол манай улсын бренд нэр гэж хэлсэн. Энэ бол бас үнэн.Ардчилал бол манай үнэт зүйл гэж солиороод яваа АН н алнууд бол америкийн бөгсний алчуурууд буюу тэдний гар хөл болж манай улсад хорлон сүйтгэх ажил хийдэг террорист бүлэглэл юм. Мэдээж монголчууд эх орныхоо эсрэг явахгүй болохоор голдуу л эрлийз хурлийзууд,шоронжсон эрүүгийнхэн л энэ жорлонд ордог. Дүр эсгэсэн хуурамч ардчилсан гамингийн өмхий жорлон АН үтэр түргэн үнсэн чандруу болж дөтийн замаар ор мөргүй тонилох болтугай.
Ардчиллын ард барууны мөнгө санхүүгийн эзэд барууны элитүүд байдаг. Дэлхийн улс орнууд ардчиллыг дэмжих нь тэдэнд ашигтай байдаг.
Элбэгдорж Баярцогт Да. Ганболд, Энхсайхан, Баабар, Сайханбилэг, Сосорбарам тэргүүтэй АН-ын та нарт өчүүхэн ч шанс байхгүй ээ. Ард түмэн та нарыг хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээхийг л шаардаж байгаа.
Гаргаж тавьж байгаа асуудал нь ядруухан юм аа оюунэрдэнэ шиг 30жил 50жилийн цаадхийг дүгнэх чадвартай байх хэрэгтэй
Баас, баас, баас
би ардчилалыг дэмждэг, түүгээр амьсгалах дуртай нэгэн.Ардчилалаар ингэж хөнжинө гэсэн бэлэн жор байхгүй учраас алдаа оноо их гарсан. зарим алдааг санаатай хийсэн байхыг ч үгүйсгэхгүй.Ардчилал ямар их хэрэгтэйг сүүлийн 8 жилд ард иргэд маш сайн мэдэрлээ.энэ үг зүгээр нэг лоозон, ядарсан үедээ хэлдэг сэтгэлээ засах үг биш болохыг маш сайн ойлгосон.Гантөмөрийг боловсролын сайд байхад шинэлэг зүйл олон хийгдсэн. харин Энхамгалангийн үед төвлөрүүлэн захирах, хоцрогдсон коммунист арга барил зонхилох боллоо.боловсролын салбарт ялгаварлан гадуурхалт гаарлаа. сайдыг тойрсон хэдэн нөхдүүд хууль бус олон үйлдэл гаргах боллоо. боловсролын салбарыг самарч гүйцлээ.