sonin.mn

БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамнаас “Америкийн GA-ASI, GDL компаниудад хориг арга хэмжээ авах тухай тогтоол"-ыг зарлажээ. 


Уг тогтоолд: "АНУ Хятадын Тайваньд удаа дараа зэвсэг нийлүүлж байгаа нь “Нэг Хятадын зарчим”, Хятад,Америкийн гурван хамтарсан мэдэгдлийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд энэ нь Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, Хятад улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг ноцтой хохироож байна. БНХАУ-ын《 Гадаад орны эсрэг хориг тавих хууль”-ын 3, 4, 5, 6, 9, 15 дугаар зүйлд заасны дагуу Хятадын Тайваньд зэвсэг нийлүүлж буй Америкийн GA-ASI, GDL компаниудыг "Хариу хориг арга хэмжээ авах жагсаалт"-д хамруулж, дараах арга хэмжээ авахаар Хятад улс шийдвэрлэжээ:


Нэгдүгээрт, тус компаниудын Хятад улс дахь бүх өмч хөрөнгийг царцаана. 


Хоёрдугаарт, эдгээр компаниудын өндөр албан тушаалтнуудад Хятадад нэвтрэх виз олгохгүй бөгөөд Хятадын хилээр нэвтрэхийг хориглоно.


Уг тогтоолыг 2024 оны 4-р сарын 11-ээс хүчин төгөлдөр мөрдөн хэрэгжүүлнэ." гэжээ.


Г.Бямба