Мэдээлэл

МҮБХ-нд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх 8 дахь шаардлагын дагуу аймгийн арслан Б.Өсөхбаярыг 2024.05.03-ны өдрийн барилдаанд шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэн барилдуулсан.

1 өдрийн өмнө 3

Улсын Арслан Р.Пүрэвдагва түрүүллээ

“Их Богд” дэвжээний 20 жилийн ойд зориулсан, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, улсын ахлах цэц, улсын харцага Даш-Очирын Батболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, "Хүч" спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их богд” дэвжээний бөх, үнэн зоригт улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэв.

2 өдрийн өмнө 2

Чөлөөтийн бөхчүүд олимпын эрхийн сүүлчийн тэмцээнийг зорилоо

Энэ сарын 9-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах олимпын эрх олгох Дэлхийн эрхийн тэмцээнд оролцохоор МЧБХ-ны “Парис-2024” олимпын наадмын Ерөнхий дасгалжуулагч Гавьяат тамирчин Б.Наранбаатараар удирдуулсан баг тамирчид өнөөдөр өглөө Станбулыг зорилоо.

2 өдрийн өмнө 1

Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ

Монгол Улсад Газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 70 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Кардеш” ХХК, “Дээдсийн Жигүүр” ХХК, “Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан”, “Булган Хан” дэвжээний бөх, улсын начин Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Пирамид орд” ХХК, “Түшээт ханы аварга” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Эрдэнэбатын Даш үзүүрлэв.

3 өдрийн өмнө 0

Улсын аварга О.Хангай түрүүллээ

Ховд аймгийн Цэцэг сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Даваагийн Ганболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” сан, “Эм Жи Ө транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан үзүүрлэв.

4 өдрийн өмнө 0

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна

“Улаанбаатар марафон 2024” энэ сарын 25-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно.

4 өдрийн өмнө 0

3X3 сагсан бөмбөгийн олимпын эрхийн төлөөх тэмцээн өнөөдөр эхэлнэ

Япон улсын Үцүномияа хотноо өнөөдөр эхлэх “Парис 2024” Олимпын эрх олгох 3х3 сагсан бөмбөгийн ээлжит тэмцээнд Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг өрсөлдөх билээ.

4 өдрийн өмнө 1

МҮОХ-ы удирдлагууд боксын баг, тамирчдад амжилт хүслээ

ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар Хандгайт дахь спорт цогцолборт “Парис 2024” Олимпын өмнөх бэлтгэлээ хангаж буй боксын баг тамирчидтай уулзлаа.

4 өдрийн өмнө 1

Дэлхийн спортын түүхэнд Монголоо мөнхөлсөн анхдагч

Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Чимэдбазарын Дамдиншарав гэхэд танихгүй ээ гэх хүн тун ховор биз. Яагаад гэхээр энэ эрхмийг дэлхийн спортын хамгийн дээд баяр олимпын наадмаас монголдоо анхны медалийг авчирсан гэдгээрээ онцгой гавьяа байгуулсан гэж хүндэлдэг юм. Түүнтэй хийсэн ярилцлагыг энд нийтлэв.

5 өдрийн өмнө 1

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

7 өдрийн өмнө 0

Спорт клубт нэг, нэг удаа үнэгүй хичээллэж үзэх үү?

Спорт клубуудын сарын дундаж төлбөр 150 мянган төгрөг гэж тооцвол төлбөрөө сараар нь бүтэн төлөөд 14 хоног яваад орхих нь хайран биш гэж үү?

2024.04.29 1

Америкийн сагсан бөмбөгийн од К.Паркер зодог тайллаа

Америкийн эмэгтэйчүүдийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны /WNBA/ гурван удаагийн аварга, Олимпын хос алтан медальт Кэндис Паркер зодог тайлж буйгаа ням гарагт мэдэгджээ. Тэрбээр WNBA-ийн 16 улирал тоглосон юм.

2024.04.29 2

Аварга С.Мөнхбатын эмнэлэг жилд 20 хүнийг үнэгүй үзэж, эмчилнэ

Монгол Улсын 20 дахь аварга Сүхбаатарын Мөнхбатын үүсгэн байгуулсан Спортын сэргээн засал уламжлалын эмчилгээ, гэмтэл, лаборатори, оношилгооны Альфа медикал сэргээн засах төв эмнэлгийн удирдлагууд нийгмийн хариуцлагын хүрээнд МҮБХ-той хамтран ажиллах Санамж бичгийг байгууллаа.

2024.04.26 2

Хөгжөөн дэмжигчдийн нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд Шинэ Зууны удирдагч сургуулийн баг тусгай байр шалгарав

Улаанбаатар хотын аварга шалгаруулах "Хөгжөөн дэмжигчид"-ийн анхдугаар тэмцээн өчигдөр боллоо.

2024.04.25 0

Олимпын дэвжээнд тулалдах О.Есүгэн

Парисын олимп хаяанд ирлээ. Энэ цаг үед дэлхийн өнцөг булан бүрд эрх олгох тэмцээнүүд үргэлжилж байна. Монгол шигшээ багуудын хувьд ч бахдам амжилттайгаар олимпын эрхээ өвөртөлсөөр байгаа билээ.

2024.04.25 0