sonin.mn

СЕХ-ны Нарийн Бичгийн Дарга Д.Даваа-Очир энэ үеэр "Иргэдээс сонгуулийн хууль бус сурталчилгаа газар авлаа, СЕХ-ноос үүнд анхаараач гэдэг мэдээлэл их ирж байна. Тиймээс бид энэ асуудалтай холбоотой мэдэгдэл гаргасан, мөн цагдаагийн байгууллагатай хамтран ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.


Хэрэв нам, эвсэл, горилогч нар хууль бус сурталчилгаа явуулах юм бол СЕХ бүртгэхээс татгалзах, хууль зөрчсөн үйл ажиллагаа нь тогтоогдвол бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авах болно.


Нэр дэвшихээр горилогч Засгийн газрын мөрийн хөтөлбөр танилцуулаад явж байвал энэ хууль бус сурталчилгаа. Хэрэв яг ийм асуудлаар иргэн гомдол гаргаад цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хуулийн дагуу шалгаж тогтоовол хууль зөрчсөн үйлдэл болно.Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа Баруун бүсийн хөгжлийн төвийн дарга гэдэг статустай. Тэгэхээр Баруун бүсийн хөгжлийн төвийн дарга өөр аймагт Засгийн газрын мөрийн хөтөлбөр танилцуулж болох эсэхийг хуульд юу гэж заасныг яг одоогоор мэдэхгүй байна.


Харин УИХ, Засгийн газрын гишүүн, сайд асан Н.Цэрэнбат Засгийн газрын мөрийн хөтөлбөр танилцуулаад явж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл мөн” гэв.


Өөрөөр хэлбэл Н.Цэрэнбат сонгуулийн хууль зөрчсөнийг СЕХ нотоллоо. Н.Цэрэнбат хэдийгээр уг хэвлэлийн хуралтай зэрэгцэн элдэв сандруу тайлбар хийх болсон ч уулзалтын зар нь МҮХАҮТ гэх ТББ-ын ажлаар явсан болохыг та бодитой баримтаас харж байна. 



С.Сарнай