Катар Улсад зохион байгуулагдсан “Хамтын ажиллагаа” олон улсын хээрийн сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнээр ахлуулсан Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын рот амжилттай оролцсон мэдээ ирлээ. Энэхүү сургуульд Монгол Улс, АНУ, БНТУ, Катар улсын Зэвсэгт хүчин хамтран оролцсон бөгөөд Оман, Кувейт Улсын Хуурай замын цэргийн хүчний бүрэлдэхүүн ажиглагчаар оролцжээ. “Хамтын ажиллагаа” олон улсын сургууль нь газар орныг үнэлэх, байлдааны ажиллагааг төлөвлөх, удирдлага холбоог зохион байгуулах, орчин үеийн зэвсэглэл техник хэрэгсэлтэй танилцах, команд штабын сургууль явуулах гэсэн үе шаттайгаар явагдсан байна.
Харилцан туршлага солилцох энэ сургуулийн хаалтын арга хэмжээнд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Катар Улсын ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ганим Бин Шахеен Аль Ганимтай уулзалт хийн, хоёр орны цэргийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Сэтгэгдэл0
Чингисийн дайчид хаана ч газардахгүй
Хүчирхэг Хан богд улс дэргэд чинь налайж байхад хаа газрын катар гэсэн хаашаа янзын куранда гаш-эрдэнэ вэ?
АНУ-тай их далдаганаж байж Сири, Ливи, Ирак шиг болж балрах вий дээ! АНУ-тай ойртсон улсууд еедлеж дээшилсэн тvvхгvй юм байна лээ!! Тvр зууртаа хvний эрх , ардчилал ярьцгаагаад сайхан байдаг болтой юм билээ!