sonin.mn

А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын үзлэг хийлээ. Тэнгэр бүүдгэр, цасан шуургатай байна. Зорчих хэсэгт цасан бүрхүүл тогтон гулгаа үүссэн тул иргэд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Мөн


-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 


-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,


-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах,


-Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.





Эх сурвалж: ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР