sonin.mn
НУР-СУЛТАН. /TASS/. Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Хонконгийн жүжигчин Жеки Чантай уулзаж, кино урлагийн салбар дахь хамтарсан төслүүдийн талаар санал бодлоо солилцжээ.
Казахстаны анхны төрийн тэргүүний хэвлэлийн албаны мэдээлснээр, энэхүү уулзалтад жүжигчид, уран бүтээлчдийн баг бүрэлдэхүүн оролцсон байна.
Жүжигчин Жеки Чан дэлхийн кино урлагийн салбарт чухал үүрэг гүйцэтгэснийг Н.Назарбаев онцлон тэмдэглээд, “дэлхий дахинд алдартай хүнтэй уулзаж байгаадаа би баяртай байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.  
Жүжигчин Жеки Чаны хувьд ойрын хугацаанд ямар уран бүтээл хийх төлөвтэй байгаагаа ярьж, кино урлагийн салбарт хэрэгжүүлэх хамтарсан төслүүдийн талаар санал бодлоо хуваалцжээ. 
 
А.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг