…Гадаадын ѳндѳр хѳгжилтэй орнуудад ажиллаж амьдарч, сурч боловсорч буй шинэ үеийнхэн бол залуучууд. “Энд үлдэхгүй ээ, сурах эрдмээ сайн сураад Монголдоо буцна” гэж ѳгүүлэх залуустай уулзаж ярилцах бүрдээ тэднээр бахархдаг. Тэдэнд хэд хэдэн давуу чанар байна.
1.Тэд гадаад хэлийг маш сайн эзэмшиж байгаа нь тухайн хэл дээр илүү их мэдээлэл авч суралцах боломжийг тэдэнд олгодог
2.Тэд бие даан суралцах арга барилд маш сайн суралцаж байгаа нь ѳѳртѳѳ итгэх их урмыг тэдэнд ѳгч байна
3.Олон орны залуустай хамт суралцаж байхдаа тэд ѳѳрсдийгѳѳ хэзээ ч голдоггүй бѳгѳѳд, тэднээс илүү байж чадах эрмэлзлэлийг бадрааж буй
4.Ямар ч мэргэжлээр суралцсан, тэд дэлхийн хѳгжил хийгээд хѳгжлийн ирээдүйн хандлагыг маш сайн мэдэрч байгаа
5.Багаар ажиллах чадварт маш сайн суралцаж байгаа нь шийдвэр гаргахдаа бусдын санаа бодлыг хүндэтгэн сонсох дадалд сургаж байна
6.Гадаадад суралцаж байгаа тэдэнд “эх оронч” ухамсартай тѳлѳвшиж, Монгол эх орныхоо хѳгжилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй болж байна
ХАРИН ТЭДНИЙГ БИД ДЭМЖИЖ БАЙГАА ЮУ?
“Харвардын Кеннедийн Их Сургууль”- ийг тѳгсѳѳд Монголдоо очсоныхоо дараа Л.Оюун- Эрдэнэ гадаадын ѳндѳр хѳгжилтэй орнуудад суралцаж тѳгсгѳсѳн залуусыг нэгтгэн “Азийн Хүлэг Улс” нэртэй судалгааны хүрээлэн байгуулан ажиллаж эхэлсэн. АНУ- д байхдаа хааяа уулзан санаа бодлоо хуваалцдаг байсан бид хоёрын ярианы нэг сэдэв нь энэ байсан юм. Харин тэрээр УИХ ын гишүүн, ЗГХЭГ ын дарга болсныхоо дараа АНУ ын Харвард, Бостон, Колумби, Иел, Флорида, Сан- Франциско, Нью Соут Вейлсийн Их Сургуулиуд, Европын Оксфорд, Москва, Тѳв Европын Их Сургуулиуд, Азийн Токио, Бээжингийн Их Сургуулиуд, Монголын МУИС, ХААИС зэрэг сургуулиудын тѳгсѳгч залуусаас бүрдсэн “Зѳвлѳх Баг”- ийг байгуулан дэргэдээ ажиллуулж эхэллээ. Би лав үүнийг Монголын улстѳр дэх “шинэ үзэгдэл” хэмээн талархан дэмжиж байна. Мэдээж энэ нь залууст урам зориг, итгэл найдварыг тѳрүүлж байгаа байх.
Гадаадын ѳндѳр хѳгжилтэй орнуудын Их Дээд Сургуулиудад суралцан амжилттай тѳгсѳж дэлхийн нэр хүндтэй байгууллагад ажиллан туршлага хуримтлуулж, ѳѳрсдийн үнэ цэнээ ѳсгѳж буй монгол залуус олон бий. Аажим аажимдаа ѳрсѳлдѳѳнд шалгаран гарч, шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллаж байгаа ийм залуус Монголын хѳгжлийг дэлхийн хѳгжилтэй холбож ѳгѳх “гүүр” болно.
“НҮБ”, “Дэлхийн Банк”, “Олон Улсын Валютын Сан”, “Азийн Хѳгжлийн Банк”, мэдээллийн технологийн хүчирхэг компаниуд болох “Apple”, “Google”, “Amazon”, “Microsoft”, “Yahoo”, “Facebook”, “IBM”, “Intel” зэрэг компаниудад ажиллаж байгаа монгол залуусын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа нь мундаг үзүүлэлт. Гадаадад сургууль тѳгссѳн залуусыг “Амьдрал мэдэхгүй” хэмээн голж, шүүмжилдэгтэй би санал нийлдэггүй. Компаны соёл, багаар ажиллах зарчим, ѳѳрийн санал бодлоо илэрхийлэн ойлгуулах чадвар, цагийн менежмэнт, гүйцэтгэлийн хариуцлага зэрэг олон чанаруудыг тэд биднээс илүү эзэмшсэн байгаа. Ажиллаж буй салбарын хѳгжлийн дэлхийн стандарт, зарчим, хѳгжлийн ирээдүйн хандлагыг бодитойгоор мэдэрч байгаа нь Монголд хамгийн хэрэгтэй.
ХѲГЖЛИЙН БОДЛОГО
Зѳвхѳн ѳѳрийн гадарладаг “Монголын Боловсролын салбар”-ын ѳнѳѳгийн байдлыг мэдрэхдээ “Монголын Тѳр ойрын болон хэтийн бодлого тѳлѳвлѳлтгүй байгаа юм байна” хэмээн харуусдаг. Сонгуульд ялсан намаас томилогдсон сайд бүхэн ѳѳрсдийн “дураараа” авирлана. Шинээр томилогдсон сайд нар ѳмнѳх сайдынхаа эхлүүлж байсан ажлуудыг шууд үгүйсгэн хорсолтойгоор “Хорлон сүйтгэдэг”. Уялдаа залгамж үгүй, ѳчүүхэн ашиг сонирхлын золиос болгон салбарын ажлыг хурааж байгаа нь “Хѳгжлийн нэгдсэн бодлого үгүй” байгаагийн нотолгоо мѳн.
Монгол Улсын Ерѳнхий Сайдын 2019 оны 4 дүгээр сарын 30 ны ѳдрийн 52 тоот захирамжаар “Монгол Улсын урт хугацааны хѳгжлийн бодлогыг олон улсын болон бүс нутгийн хѳгжлийн чиг хандлага, хѳрш орнуудын хѳгжлийн бодлоготой уялдуулан, шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулах”-ыг ЗГХЭГ ын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгажээ. Энэ ажлын хүрээнд “Монгол Улсын хѳгжлийн урт хугацааны бодлого, түүнийг хэрэгжүүлэх дунд хугацааны тѳлѳвлѳгѳѳний тѳсѳл” ийг боловсруулах аж. Яг энд л залуусын оролцоо, тэдний мэргэжлийн мэдлэг, сэтгэлгээний цараа, ур чадвар хэрэг болно. Л.Оюун Эрдэнийн байгуулсан “Зѳвлѳх Баг “ ажлын хэсгийн цѳм нь болох байх. Харин гадаадын улс орнуудад амжилттай ажиллаж байгаа залуусыг оролцуулах талаар бодож буй биз.
Хичнээн амаргүй ч энэ цаг үед заавал хийх үүрэгтэй ажил. Хэрвээ Монгол улс 25 жилийн хѳгжлийн бодлоготой болж амжвал, олон зүйлс гольдролдоо орж эхэлнэ. Шийдвэр гаргах эрх мэдэлд хэн нэгний “халаасны” эсвэл “аялдан гүйцэтгэгч” бус жинхэнэ мэргэжлийн эрдэмтэд ажиллах шаардлагатай болно. Аль нам сонгуульд ялснаас үл хамааран салбарын хѳгжлийн уялдаа залгамжлан үргэлжлэх болно.
Алдаа гаргасан хэнтэй ч болов хариуцлага тооцоход дѳхѳмтэй болно. Ард олон нийт эрх мэдэлтнүүдээс юуг шаардаж, хэрхэн хянахаа мэддэг болно. “Монгол Улсын хѳгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг” шууд л тѳгс тѳгѳлдѳр боловсрогдохгүй л дээ. Босгосон суурь дээр нь сайжруулаад явж болно. Энэ баримт бичигийг боловсруулахад залуусаас гадна эрдэмтэй мэргэдийн санал, амьдралын туршлагатай ахмадуудын зѳвлѳлгѳѳ их тус дэм болно. Монгол хүн бүрийн сэтгэл зүтгэлээ шингээсэн “Хамтын бүтээл” болох учиртай.
ЯАГААД Л.ОЮУН ЭРДЭНЭ ГЭЖ?
Монголын улстѳртэй нэг их ойрхон биш миний хувьд, энэ салбарт хамгийн ойр дотны хүн Л.Оюун-Эрдэнэ. “Харвард”-ад суралцаж байхад нь бие биедээ зочилж очдог, сургууль тѳгссѳн баяр дээр нь хүндэтгэж очсон бид хоёрын хувьд ярилцахдаа санаа нийлж байсан олон асуудлууд бий. Түүнийг УИХ ын гишүүн болоход нь би баярласан, бас түүнийг олон шинэчлэлийн эхийг тавих байх гэж найдаж байсан. Хааяа нэг холбогдож санал бодлоо солилцдог байсан түүнтэй ЗГХЭГ ын дарга болсноос нь хойш тэгтлээ холбогдож амжихгүй байгаа. Чин сэтгэлээсээ дэмждэгийн хувьд, “хуурай ах дүү” шиг нѳхѳрлѳдгийн хувьд би түүний тѳлѳѳ сэтгэл зовнидог, гэхдээ итгэдэг. Түүнийг сайн муугаар дугнэж хэлэлцдэг хүмүүст ѳѳрийн мэдээллийн хүрээнд зѳвѳѳр ойлгуулахсан гэж хүсдэгээ нуухгүй л дээ.
Л.Оюун-Эрдэнэ зарим хүмүүсийн хѳѳргѳдѳгѳѳр “Ардын баатар” лав биш. Хувь заяаны тавилангаар “Монголын улстѳрд шинэчлэл хийх үүрэг”-ийг ѳѳртѳѳ авсан ердийн л залуу. Мэдээж түүнд алдаа оноо бий. Залуу хүн болохоор зоримог хэрнээ түргэддэг байж магадгүй. Харин чин сэтгэлээсээ ѳѳрчлѳлт хийхийг хүсч байгааг би мэднэ.
Тийм болоод л “Эрдэнэтийн 49%”, “Хѳгжлийн Банк”- тай холбоотой хууль бус үйлдлүүдийг гарган нотолж байгаа. Хэтэрхий “Социалист арга”-аар ажиллаж байна хэмээн зарим хүмүүс шүүмжилдэг. Яг энэ цаг үед ѳѳр сонголтгүй байж мэдэх л юм. “Дүү нь улстѳрд орноо. Хэзээ ч ямар ч тохиолдолд ѳѳрийн мѳн чанараасаа урваж, зорилгоосоо хазайхгүй. Та надад итгээрэй” хэмээн сургуулиа тѳгсѳѳд явахдаа надад амалсан тэр амлалтад би одоо хэр итгэдэг. “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас ѳвѳрлѳж очсон эрдэм”-ээ Монголын хѳгжил, монгол хүний үнэ цэнийн тѳлѳѳ зориулж яваа эгэл залуу. Тэрээр олон олон залуусыг түүчээлэн дагуулж явна. Ийм залуус Монголыг ѳѳрчлѳхгүй юм бол, ѳѳр хэн ѳѳрчлѳх юм бэ?
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Вашингтон ДС хот
2019-06-14
Сэтгэгдэл0
Аливаа улс орон чухал албан тушаал дээр мэргэжлийн боловролтой лидер хүнээ тавьж байх хөгждөг.Харин Монголд байдал эсрэгээрээ.Аль болохгүй бүтэхгүй авлигачин луйварчин хулгайч хүнээ намын шугамаараа авлига хандив авч байж тавьдаг.Албан тушаалын суудлын мөнгөө төлсөн л хүн бол мэргэжилтэй мэргэжилгүй байх нь хамаагүй нохой гахай ч байсан хамаагүй томилоод дараа нь шахаас хийж ууж иддэг.Эрдэнэт Тавантолгойд одоо болтол МАН шахаагаа үргэлжлүүлэн хийсээр байгаа.МАН-ын энэ систем хэзээ устаж алга болох вэ? 60 тэрбум гэж улин хуцаж байж сайд болсон энэ ясан толгойт 60 тэрбумын шахаасуудаа хэзээ зайлуулах вэ? МАН-ын энэ албан тушаалын наймааны систем бол Монгол улсыг мөхөөх гэсэн гадаад улсуудын хорт бодлогын хэрэгжилт мөн шүү.МАН томчуул гадаад улсуудын бодлогыг хэрэгжүүлэгчнууц тагнуулууд болон хувираад байна.
Тэгээд ерн хүн бол 5-н үгэндээ танигддаг гэгчээр Оюун-Эрдэнэ бол 5-алхамдаа тараа таниулцан хүн шүүдээ ! Шууд үнэнийг хэлие ! Дуутай тэнгэр хургүй гэдэгийм ! 2017 оний ерөнхийлөгчийн сонгуулиар М . Энхболдийг энд тэнд дагалдан явж хамгийн нялуун хайр дүүрэн үгээр хамгийн чанга магтан дуулж газар хүргэлгүй явсан 3-н хүн байдаг 1-рт Нямдорж 2-рт Хүрэлсүх 3-рт энэ Оюун-Эрдэнэ . Нэр дэвшигчн сонгуульд унасний дараагаар хар муухай үгээр хамгийн их хашгичан гуугачиж эхэлсэнн яг энэ 3-н хүний сүг ! Эрийн хугархай гэж хэлсэн үгэндээ эзэн байхийг хэлдэг ! Өчигдөрхөн би энэ хүмүүсийг албан тушаалаасн огцруулаад өөрөө сайд дарга битгий хэл байнгийн хороон даргач болохгүй гэж явсан хүн өнөөдөр сайд хийцэн гүлдийгээдл явж байна . сайн муугн мэдэхгүйдээ цаг хугацаа харуулах биз ! Ямартайч хэлсэндээ байдаг эрийн хугархай бол бишээ !?

МАН гэж хараагаад АН Монголчуудыг хуурчихдаг үе өнгөрсөн. Архангайн Хашаатын луухан Эрдэнэ,Төв аймгийн алдарт уяач Ми Иетэй нэг хөнжилд гэдгийг Монголчууд одоо ойлгочихсон юм.Хойд зүгийн Хужаанууд хөгшрөхөөрөө зүс царай нь хүртэл нэг байдлаар хувирдагийг нь яана.Дээр нь Эрдэнэ Ми Ие хоёр нуруу туруу бие хаагаар ч ихэр гэмээр адилханыг нь яана.
Монголчуудад улин хуцдаг хав биш урдаг банхар нохой хэрэгтэй.Тэгж байж л хоттой хонио чононоос хамгаална.
харийн боловсролор хөгжих гээд чадахгүйл байна хол очиж хуцажгаа. Чингис хаан харвардад сурж байсангүй тэр хүнийг тэгсэн дэлхий мэдэж байна.
МОНГОЛЧУУД ХОНИО МАНАХГҮЙ ХООСОН ХУЦДАГ НОХОЙГ хооллох дургүй. ОЮУН ЭРДЭНЭ ХООЛ ХАЙСАН хоосон. худлаа ХУЦДАГ . АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ АРД ТҮМНИЙГ АШИГЛАСАН ховдог БАНХАР.

Энэ хун Харвардын хэдэн сарын дамжаа дуургэсэн вэ. Болж л байна.
Тиймээ ийм залуус олон байвал жинхэнэ бид ялна.
ОЮУН ЭРДЭНЭ бол ЗӨӨЛӨН СЭНТИЙД ТУХЛАХЫН тулд ард түмнийг ашигласан ХУДАЛЧ ХҮН. МЭДОЭГ МУУ. БАС АЛБАН ТУШААЛДАА ХЭТ ЭРДСЭН ийм залуучууд олширч болохгүй....

Азийн хүлэг улс гэж юу гэсэн үг вэ?
Шанхайд мисс хуухнээ тавьцан эрдэнэтэд шахааны багаа томилцон томсогсон тойргоор сонгууль явбал 1 ээр гарах рейтингтэй засаг огцорвол дараагийн еронхий сайд женкогийн итгэлт хун гэхээр энэ хун бол ямар ч улс торчийн мороодолд хурэхгуй оргилд байгаа улс торч шуу дээ
Ene bid 2 Harvard tugsluu yu. KKK. Diplomiig n' kharakh yumsan. Za ter gadaadad tugssun zuvlukhyyd gej end tend ochood ajil khiij chadakhgyi gologdood khuugduud yavsan minii medekh khed kheden khyn tsokhij l yavna lee sh dee dund n'. Syyliin yed neekh syrkhii gadaadad tugssun gej ireed sar bolokhgyi gologdood yavdag zaluus l olon bolj dee khuurkhii. Iim baikhad uls yaj khugjikh ve dee. Uul n' ter zaluus ajil deer garch khynees yum surchikhaad, sursan medsenteigee yaj uyalduulj, yug shinechilj bolokh n' ve geed dooroos n' ekhelbel l uul n' uursudud n' kheregtei dee. Khedkhen jiliin daraa khen ch bish bolno gedgee oilgodoggyi l yum baikhdaa.
Хулгай хийж, худал хэлдээггүй бол дэмжих л байв. Даанч гадаадад төгссөн ч худал хэлээд, хулгай хийгээд байгаа бол яалтай! Алтан гутал өмссөд ч алцан майжиг арилахгүй гэж үг байдаг да
Нам дагаж хоолоо олж сурсан МАНАН-хан Монголын бэртэгчин дүр эсгэсэн улс төрд шудрага,үнэн,ёс суртахуун гэдэг ойлголтыг авчирсан Оюун-Эрдэнийг сурснаараа уралдаж муулна дайрна доромжилно.Гэхдээ Монголын ард түмэн түүнийг дэмжинэ.Ийм хүн гарна гэдэгт итгэл алдраад байсан олон хүн Монголын заяа гэж Хүрэлсүх Оюун-Эрдэнэ Амарсайхан нарыг хүлээж авч байгаа.
таныг дэмжиж байдаг шүү хөө. ........Зорилгоо эрхэмлэ......зоригтой, тэвчээртэй, сэрэмжтэй байгаараа. АМЖИЛТ.....
монгол үндсэний эрдэм бас далайн загас шумбан үл хүрэх гүнээс ундаргатай. энэ галуу дээгүүр нь нисээд өнгөрнө байлгүй дээ.
Энэ Галбадрах гэр бүл нь бүгд л саяхныг хүртэл Баярцот гээд долоох шахам гүйцгээдэг байсан, бүр Хүзүүгүй Дээрэмчнийг хүртэл хамгаалж 49% мэтийн том том ДЭЭРМИЙГ нь өмөөрч, Монголчуудаа буруушаадаг, доромжилдог байсан!! одоо юу болоод ОюунЭрднэ болчив оо!!! Хэзийдээ шударга ёсны талд болчив оо аан!!! Бас долоогоод эхэлвүү???? Луйварчин Сайханбилэг, Баярцогт, Хүзүүгүй нарыг гэртээ дайлж цайлдаг, хамаг юманд нь өмнөөс нь гүйдэг гарууд байсан биз дээ!!! Одоо л гэнэт ухаараад 49% Дээрэм нь дээрэм гэдгийг ойлгосон юм болууу??
Социализмын бүтээн байгуулалтад хөөргөн хурган дарга нар их саад тотгор болдог байсан битгий л тэд шиг байгаасай гэж залбиръя
ИЙМ ЗАЛУУСАА ДЭМЖИЦГЭЭЕ
Мэдлэгтэй чадвартай залуус Монгол улсад маш их хэрэгтэй нь мэдээж. Гэхдээ Монголынхоо онцлогийг мэддэг юм болов уу
Bid erdiisoo boldoggui humuus.Tuslamf heregtei uyed tuslahgui harin akillaj and wait for it.
Энэ Галбадрах гэр бүл нь бүгд л саяхныг хүртэл Баярцот гээд долоох шахам гүйцгээдэг байсан, бүр Хүзүүгүй Дээрэмчнийг хүртэл хамгаалж 49% мэтийн том том ДЭЭРМИЙГ нь өмөөрч, Монголчуудаа буруушаадаг, доромжилдог байсан!! одоо юу болоод ОюунЭрднэ болчив оо!!! Хэзийдээ шударга ёсны талд болчив оо аан!!! Бас долоогоод эхэлвүү???? Луйварчин Сайханбилэг, Баярцогт, Хүзүүгүй нарыг гэртээ дайлж цайлдаг, хамаг юманд нь өмнөөс нь гүйдэг гарууд байсан биз дээ!!! Одоо л гэнэт ухаараад 49% Дээрэм нь дээрэм гэдгийг ойлгосон юм болууу??
Ene zaluust itgej bna AMJILT
БААЛАХ НЬ БААЛЖ Л БАЙГ!!! МУУЛАХ НЬ МУУЛЖ Л БАЙГ САЙН УНШИЖ ТОГТООЖ АВААРАЙ!!! ТЭГЭХЭД ГЭМГYЙ.. ХАРИН ОЙР ТОЙРНЫХОН ЧИНЬ МАГТАЖ ЕГНЕ... ОГТ БYY ТОО... ХЭЛСЭН АЖЛАА ДУУСГАЖ МОНГОЛ УЛС ХУУЛЬТАЙ ГЭДГИЙГ Л ХАРУУЛЖ ШУДАРГА ЕС БАЙДГИЙГ МЭДРYYЛЭЭД ЕГЕЕРЭЙ...
Mundag zaluu shyy!
Одоо ингээд юу ч хийж амжаагүй байж тэнгэрт тултлаа магтуулаад л. Хийсэн бүтээсэн юмгүй, хийж бүтээх нь ч тодорхойгүй нөхөр.
Арай дэндүү пялдага байна аа. Гадаадад сурч боловсорч буй залуусын нэр хүндийг бүү сэвтүүл! Бид сайн мууг ялгана. Ингэж бичсэнээр, бичүүлсэнээр үнэн нүүр царай нь улам ил тод болно. Со Соррии
Арай дэндүү пялдага байна аа. Гадаадад сурч боловсорч буй залуусын нэр хүндийг бүү сэвтүүл! Бид сайн мууг ялгана. Ингэж бичсэнээр, бичүүлсэнээр үнэн нүүр царай нь улам ил тод болно. Со Соррии
Монгол улс ундэсний боловсролын тогтолцоог бурдуулэх хэрэгтэй. Гадаадын сургууль тегссен нэртэй хоосон толгойтой, биеэ тоогчид олноор ирж бнаа. Хаана тегссен нь чухал биш юу чаддаг нь чухал!!! Бусдыг шутэх эсвэл 13 зуунд орчих гээд унэхээр дампуу бна.
Ийм залуус Монгол улсыг минь өөрчлахгүй юм бол хэн өөрчлөх юм вэ. Монголоо өөрчлөхөө яг одоо хийж эхлэхгүй юм бол хэзээ хийх юм вэ. Настан бидТа нарт итгэхгүй бол хэнд итгэх вэ дээ
Компаны
Гадаадад тегссен бакалавр, магиструуд Монголын бодлогыг хийж харагдаач!
МАН-ын гарууд гадаад дотоодын ямарч сайн сургууль төгсөж өндөр боловсорол эзэмшсан байлаач алсын хараа холыг сэтгэх чадвар дэнүү дутмаг даа Өнөө маргаашаа аөрийнхөө ашиг орлогоо боддог хүмүүс хаа холдов гэж...
Чи одоо Монголын толоо тэгэж их санаа зовоод олон7юм бичээд байхын оронд Монголдоо очиж оорийнхоо биеээр залуучуудад улгэр жишээ узуулэн эх орны бутээн байгуулалтанд оорийн биеээр оролцооч.Америкт очиж богсоо оточихоод худлаа янз янзын юм бичээд суухаар
Sanaa zovoltgui, udahgui ICE-iin barivchilgaa ehleheer barigdaad hussen huseegui mongoldoo ochno
Дэмжиж бнаа оюунэрлэнээ улам их хичээгээрэй.хүлээлт их шүү
харвард төгсчөөд ийм байвал тэнд сураад ч яахавдээ яршиг
Iim zaluuchuud olon boloosoi. Odoo ene olon jil ih hural yam damjsan luivarchdaas salh yumsaan .huvalz shi naaldaad salj uguhgui yu um. Hamgiin shildeg mergejilten bas eh ornoo gesen setgeltei iim hun hovor shuu bidnii zaya tusheed iim zorigtoi zaluuchuud garch irlee.bid demjij bas tusalj hamt baij l ene uls hugjinu gedgiig ioilgoosoi humuusee.....
Yarij hesnee uuruu hiihgui tegeed heneer huilgeh ve.ogtsruulchaad orhichih uu. Oynerdene bol chingisiin udamt zorigtoi bas uhaantai huleetstei bolovsroltoi bidbii zaya tushij garch irsen zaluu .ene 5 zaluuchuudiig odoo l bid demjij ajillahgui bol mongol sunuh ermegdeeree irsen baigaa shuu . Burhan bidend ilgeesen suulchiin bolmj baij ch medeh ......
VНЭХЭЭР ИТГЭЖ БАЙНА