sonin.mn
Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадоржийн гэргий М.Золжаргал энэ сарын 14-нд “Discover Mongolia” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа.  
 
Элчин сайд Т.Лхагвадорж Монгол руу хэрхэн аялах, аяллын хувийн бэлтгэлийг хэрхэн хангах, aяллын маршрут зэрэг сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, Монголын үзэсгэлэнт байгаль, түүхэн нутаг дэвсгэрээр 20 гаруй удаа аялсан Сингапурын иргэн Скотт Тайг тусгай зочноор урин Монголд аялсан сэтгэгдлийг зочид төлөөлөгчдөд сонсгосон байна.
 
Өдөрлөгт Сингапур Улсад суугаа  30 орчим Дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчид оролцож, эрт цагаас улбаатай арвин баян түүхтэй Монгол орны үзэсгэлэнт байгаль, ан амьтад, тал нутаг, түүх соёлтой танилцсан байна.
Мөн Сингапур дахь Элчин сайдын яамнаас санаачлан “Бидний цөөхөн монголчууд” төслийн фото зургийн үзэсгэлэн гаргажээ.