sonin.mn
Архангай /МОНЦАМЭ/. Зүүн бөөрний хорт хавдартай гэж оношлогдсон Архангай аймгийн иргэн 61 настай А.Д-д  аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эмч нар  ЕМА дор дурангаар зүүн бөөрийг авах мэс заслыг долдугаар сарын 17-нд амжилттай хийлээ.
 
Тус мэс заслыг орон нутагт анх удаа хийж байгаа бөгөөд өвчтөн урьдчилан сэргийлэх багцын үзлэгээр анх оношлогдон ийнхүү мэс засалд орсон байна.
 
Б.Гэрэлт-Од
Эх сурвалж: Монцамэ агентлаг