Боловсролын сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ: “О.Цогтгэрэлийн хамаарал бүхий буюу "ТЭСО групп"-ийн хоёр цэцэрлэг улсаас 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг” гэсэн юм. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн дарга, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: “ О.Цогтгэрэл болон "ТЭСО групп"-д хувийн цэцэрлэг байхгүй. Хувийн цэцэрлэг байхгүй учраас улсаас санхүүжилт авдаггүй.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан юу ярьсныг ойлгохгүй байна. "ТЭСО" групп улсын цэцэрлэгт үнэ төлбөргүй байр худалдан өгч, ашиглуулсан.
Үүний дараа тус цэцэрлэг татан буугдаад үйлдвэрийн байр шилжсэнтэй холбоотой Хан-Уул дүүргийн 322 дугаар цэцэрлэгийн харьяа цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Гэвч тус цэцэрлэг улсын цэцэрлэг учраас багш, ажилчдын цалинг улсаас тавьдаг. "ТЭСО групп" тус цэцэрлэгийг 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 500 сая төгрөгөөр тохижуулж улсад ашиглуулж байгаа. Ном ёсондоо бол "ТЭСО групп" харин ч улсаас ашиглалтын төлбөр авах ёстой гэсэн үг. Л.Энх-Амгалан сайд мартаж санадаг өвчтэй болсон бол үзүүлдэг газар нь үзүүлээрэй” гэв.
Н.Отгон
Лхагва - 09 сарын 16,
2026
Сэтгэгдэл0