sonin.mn
Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан Нийслэлийн Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан болж дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангасан байгууллагуудыг хүлээн авч уулзан тусгай зөвшөөрөл олгох тухай хуралдлаа.
 
Батлан хамгаалах жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв, Улаанбаатар Төмөр замын Барилга ашиглалтын хоёр дугаар анги, Биокомбинат Улсын төсөвт үйлдвэрийн газар, “Монгол Эко мах” ХХК, “Ихэр шарангад” ХХК, “Пормонтрейд” ХХК зэрэг байгууллагууд дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг нөхцлийг бүрдүүлсэн тус тусгай зөвшөөрөл олгохыг дэмжлээ. Мөн дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч  Илч Орд ОНӨААТҮГ, “Элбэг дулаан” ХХК зэрэг байгууллагуудын үнэ тарифийг шинэчлэх тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.