sonin.mn
Ард түмний олонхийн засаглал намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцлээ.
 
Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын даргын өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв.