Өнөөдөр миний бие Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Учралтай албан ёсоор утсаар ярилаа. 10 дугаар сарын 8-нд Монгол Улсын зүүн хэсгийн Дорнод аймагт гарсан бэлчээрийн түймрийн хохирлыг Японы засгийн газар гүн эмгэнэлтэйгээр хүлээн авч, Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна.
Түймрийн шалтгааныг одоогоор Монголын эрх бүхий байгууллагууд шалгаж байгаа бөгөөд KDDI компани нь охин компани болох "Мобиком"-ын талаар дараах мэдэгдлийг гаргажээ: "Түймэр гарсан үед тус компаниас байгуулсан холбооны сүлжээг ашиглалтад оруулах ёслолд оролцох, 4G холбооны сүлжээний чанар болон бусад нөхцөл байдлыг газар дээр нь шалгах зорилгоор байгалийн нөөц газарт очиж, Монголын хилийн боомтын газрын тээврийн хэрэгсэл тус компанийн автомашиныг урдаа болон ардаа дагалдан явах журмаар ажиллаж байсан болно."
Мөн KDDI компани "Эрх бүхий байгууллагын шалгалтад бүрэн хамтран ажиллахаас гадна байгаль орчинд учирсан хохирлыг тодорхойлж, шуурхай сэргээх, орон нутгийн байгаль орчныг хамгаалах чиглэлээр Монголын холбогдох байгууллагуудтай нягт хамтран идэвхтэй ажиллах болно" гэдгээ мэдэгдсэн байна.
Мэдэгдлийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах KDDI Newsroom хуудаснаас үзнэ үү.
https://newsroom.kddi.com/news/detail/kddi_nr_s-80_4786.html
Японы засгийн газрын зүгээс 10 дугаар сарын 27-нд ойн аж ахуй, байгаль орчныг хамгаалах салбарын JICA-гийн мэргэжилтнүүдийг Монгол Улсад илгээсэн.
Тус илгээсэн мэргэжилтнүүдийн тайланг харгалзан үзэж, Монголын засгийн устай нягт холбоотой ажиллахын зэрэгцээ Монгол Улсад шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, түймрийн хор уршгийг арилгах, байгаль орчныг сэргээх салбарт хүний нөөц бэлтгэх, түүнчлэн хохирсон бүс нутгийг сэргээн босгоход хувь нэмэр оруулах хамтын ажиллагааг багц хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна
Пүрэв - 10 сарын 29,
2026
Сэтгэгдэл0