sonin.mn
БЭЭЖИН. /South China Morning Post/. Хятадад жил бүрийн 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулдаг "ганц бие хүмүүсийн өдөр" буюу үнэ хямдруулсан бүх нийтийн худалдааны өдөр “Alibaba” компани бараа бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээгээр шинэ дээд амжилт тогтоожээ.
 
Дөрвөн нэгийн тоо давхацсан энэ өдөр “Alibaba” компани 38.4 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн борлуулсан нь өнгөрсөн оны мөн өдрийнхөөс 26 хувиар өссөн үзүүлэлт ажээ. “South China Morning Post” сонинд мэдээлснээр,  хямдралтай худалдаа эхэлсэн эхний 68 секундэд тус компани 1 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн борлуулсан байна.
 
Хятадад “ганц бие хүмүүсийн өдөр ба ганцаардсан зүрх сэтгэлийн өдөр”-ийг 11 дүгээр сарын 11-нд тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр онлайн дэлгүүрүүд хэрэглэгчдэдээ томоохон хямдрал зарладаг ажээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг