sonin.mn
МОСКВА. /TASS/. "Умардын урсгал-2” хий дамжуулах хоолой барих төслийг эсэргүүцсэн АНУ-ын эрх баригчдын хориг арга хэмжээг Европын Холбооны бүрэн эрхт байдалд халдаж буй явдал бөгөөд Украин дахь хямралыг зохицуулахаар тохиролцсон явдалд таагүй дохио болж байна хэмээн Германы эдийн засгийн хороо үзжээ. 
 
“Хориг арга хэмжээ авах хэмжээнд хүрвэл энэ нь Европын Холбооны бүрэн эрхт байдалд шууд халдаж буй явдал болно” хэмээн тус хорооны дарга Оливер Хермес мэдэгджээ.
 
АНУ хориг арга хэмжээг цэргийн төсөвтөө оруулах нь Украинд энх тайван тогтоох чухал алхмууд, хий дамжуулах асуудлаар байгуулж болзошгүй байгаа хэлэлцээрийг эрсдэлд оруулж байна хэмээн үзэж байгаагаа Германы бизнес эрхлэгч илэрхийлсэн байна.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг