sonin.mn

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахлагч Н.Лхагвасүрэн долоодугаар сарын 9-нөөс хойш ажилдаа ирэлгүй сураггүй болсон талаар түүний ар гэрийнхэн хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж байв.


Ар гэрийнхэн нь наймдугаар сарын 19-нд цагдаагийн байгууллагад хүүгээ эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаснаар холбогдох ажиллагааг эхлүүлжээ.


Эрэн сурвалжлах ажиллагааны явцад Н.Лхагвасүрэнгийн амийг хөнөөж, цогцсыг нь хээр булсан байсныг илрүүлсэн байна. Улмаар хэрэгт холбогдуулан нэг хүнийг есдүгээр сарын 5-ны шөнө цагдан хорьжээ.


Эх сурвалжийн мэдээлснээр, сэжигтэн нь талийгаачтай хамт явсан бөгөөд Зэвсэгт хүчний нэгэн ангийн алба хаагч байж болзошгүй аж. Хэргийн шалтгаан, нөхцөлийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.


У.Анударь