sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өнөөдөр танилцууллаа.
 
 
 
БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлж буйгаар, энэ сарын 28-ны өдрийн 10.00 цагийн байдлаар дэлхий дахинаа шинэ төрлийн коронавируст халдвараар нас барсан хүний тоо 106-д хүрчээ. Халдвараар өвчилсөн хүний тоо 4474-т хүрсэн бол 63 хүн эдгэрсэн байна. Халдвар авсан байж болзошгүй хүний тоо 5796 болжээ.
 
 
Харин өчигдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 27-ны 17:00 цагийн байдлаар, шинэ коронавируст халдвараар 81 хүн нас барж, халдвар авсан хүний тоо 2823 байсан юм.  Иймд ЭМЯ-наас гараа тогтмол савандаж угаах, амны хаалт хэрэглэх, өвчлөл бүртгэгдсэн улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна.
 
 
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг