ТОКИО. /Кoydo/. БНХАУ-ын Ухань хотоос нүүлгэн шилжүүлсэн Японы гурван иргэнээс “2019-nCoV” коронавирус илэрсэн тухай тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдэгджээ.
Халдвар илэрсэн хүмүүс нэгдүгээр сарын 29-нд Ухань хотоос эхний ээлжний нүүлгэн шилжүүлэлтээр иржээ. Японы Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, тэдний хоёрт нь халдварын шинж тэмдэг илрээгүй бөгөөд нүүлгэн шилжүүлсэн хүмүүсээс Японд ирэхэд нь авсан шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогдсон байна.
БНХАУ-ын Ухань хотод 2019-nCoV коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчин 2019 оны 12 дугаар сарын сүүлчээр дэгдсэн юм. Пүрэв гарагийн байдлаар, халдвар авсан хүний тоо 7000 давж, 160 гаруй хүн нас баржээ.
Коронавирусний халдварын тохиолдол мөн Австрали, Вьетнам, Герман, Итали, Камбож, Малайз, Балба, БНСУ, Сингапур, АНУ, Тайланд, Франц, Шри-Ланка болон Японд илэрсэн билээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Манай 32 оюутнаас бас илэрнэ шүү ирэнгүүт нь тусгаарлана хүн амьтан уулзуулаахгүй,уулзахгүй байхгүй бол манайхан элдэв юм бичиж ярьсаар байгаад уулзана тэгээд халдвар тарна шүү.
Zamdaa biye biyedee hldaagaad irne. Tendee baisan ni l tedend zugeer dee, odoo 7 honohod ih yum todrono. Odoo harin Hyatadiin busad hotuuudad bgaa hmsee huns munsee nootslohiig urialsan ni chuhal
Манайхан ч аливаа зүйлд сийрэг хүмүүс шүү. Халдвараас сэргийлэх зөвлөгөөг сайн хэрэгжүүлсэн байх. Хүний нутагт хянамгай амьдардаг шүү
Манайхан ч аливаа зүйлд сийрэг хүмүүс шүү. Халдвараас сэргийлэх зөвлөгөөг сайн хэрэгжүүлсэн байх. Хүний нутагт хянамгай амьдардаг шүү
Манай 32 оюутнаас бас илэрнэ шүү ирэнгүүт нь тусгаарлана хүн амьтан уулзуулаахгүй,уулзахгүй байхгүй бол манайхан элдэв юм бичиж ярьсаар байгаад уулзана тэгээд халдвар тарна шүү.
Уханьд анх халдвар онгорсон оны 12 сарын 17 нд илэрсэн тухай гадны хэвлэлд бичжээ Монголд 170 гаруй оюутан чухам хэзээ ирсэн бэ Тэднийг огт карантилаагуй
Япон улс Ухань хотоос 206 иргэнээ татсан. Тэдний 3-т нь вирус илэрсэн байна. Ойролцоогоор 1.5% нь вирустай байна гэсэн үг. Манай 32 оюутан вирусгүй байх магадлал өндөр байна. Хэрэв вирустсэн бол 1-2 оюутан халдвар авсан байх магадлалтай.