Америкийн “Уолл Стрит Журнал” (The Wall Street Journal) сонин 11-нд Америкийн нэгэн албан тушаалтны мэдээллээс эш татан, Америкийн цэрэг тухайн өдөр Панамын далбаатай, Ирантай холбоотой хөлөг онгоц руу гал нээсэн гэж мэдээлжээ.
Мэдээлэлд дурдсанаар, уг албан тушаалтан тус хөлөг онгоц “Ираны боомтуудад Америкийн тогтоосон бүслэлтийг сэтлэхийг оролдсон” бөгөөд Америкийн цэргийн нисдэг тэрэг хөлгийн жолооны төхөөрөмж рүү гал нээсэн гэжээ.
Үүний дараа тус хөлөг онгоц “багийн гишүүдээ өөр нэг иргэний хөлөг онгоц руу шилжүүлэхийг оролдсон бололтой” гэж мэдээлсэн байна. Одоогоор уг үйл явдлын улмаас хүн нас барж, шархадсан тухай мэдээлэл гараагүй байна.
Г.Бямба
Лхагва - 08 сарын 12,
2026
Сэтгэгдэл0