sonin.mn

   Аймаг, дүүргийн Олимпын зөвлөл, олимпын танхимын бүтээлч үйл ажиллагааг эрчимжүүлэх, арга туршлагыг харилцан солилцох, улмаар бүх шатны сургуулийн сурагч, ард иргэдэд олимпын боловсрол олгох, олимпын үнэт зүйлс болон олимпын медальтнуудыг сурталчлах зорилготой “Олимп- Эв нэгдэл” чуулга уулзалт Монгол орны хязгаар аймаг Дорнод аймгийн Чойбалсан хотод ийнхүү эхэлж байна.


  “Олимп- Эв нэгдэл” Чуулга уулзалтын албан ёсны нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, "Бээжин 2008 Олимпын наадмын мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, хурандаа О. Гүндэгмаа, “Рио 2016” Олимпын наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавъяат тамирчин Д. Отгондалай, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Г. Ерөөлбат, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Дорнод аймгийн "Амстердам" Олимпын зөвлөлийн дарга, МҮОХ-ны гишүүн Б.Чимэддорж болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр орон нутагт спорт, олимпизмыг хөгжүүлэхэд оруулж буй үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Засаг даргын орлогч Ч. Ганбатыг Алтан- Очир одонгоор, таеквондогийн дасгалжуулагч П.Болдсайханыг Олимпын алдар одонгоор тус тус шагнав.


Чуулга уулзалтын үйл ажиллагаа Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баян-Уул зэрэг сумдаар 15-ныг хүртэл үргэлжлэх юм