sonin.mn


Өөдрөг, өөрийгөө хэзээд урамшуулж зоригжуулдаг, сэтгэлээр унаж яваа хэн нэгнийг ганц сайхан үгээр сэргээж чаддаг бүсгүйчүүд маш олон байгаасай гэж хүсдэг. Өнөөдрийг хүртэл манай гэрэл гэгээгээр дүүрэн мэдээллүүдтэй хамт байж, найз надаасаа эрч хүчийг авч өөрийгөө цэнэглэдэг чи минь 2013 онд энэ 9 зарчмыг байнга санаж, өдөр тугамдаа мөрдлөг болгоорой.



1.    Чамайг хамгийн их хорьдог зүйлсийг чи өөрөө бүтээсэн байдаг.

Аз жаргалгүй байдлын хамгийн том эх үүсвэр бол буруу итгэл үнэмшил. Чи яг одоо төсөөлж, бодож, хийж байгаагаасаа хамаагүй ихийг хийх чадвартай. Гэхдээ хүн өөрөө ч мэдэлгүйгээр бодлынхоо үр дүн нь болж амьдардаг, тиймээс оюун санаагаа цэвэрлэж, сэтгэлийн шархаараа биш итгэл найдвараараа ирээдүйгээ бүтээж амьдар.



2.    Хорвоо дэлхийг өөрийнхөө хүсч байгаагаар биш, одоо байгаагаар нь хүлээж ав.

Амьдрах сайхан. Өөдрөг байна гэдэг нь үргэлж хамгийн сайхан зүйл болохыг хүсэн хүлээхийн нэр биш. Харин юу ч тохиолдсон, түүнийг тухайн мөчид болсон хамгийн зөв, сайн зүйл гэж хүлээж авахыг хэлдэг юм шүү. Тиймээс зүрх сэтгэлээ л дагаж, ертөнц чамайг “өдөхөөс” залхтал нь мишээ.



3.    Бусдын хийж байгаа зүйлийг чи яаж ч хянаж чадахгүй.

Чи бүх хүнд хүндлэлтэй ханддаг байлаа гээд бүх хүн чамд эргүүлээд сайн хандана гэсэн үг биш. Чи өөрөө сайн хүн байх нь бусад хүнийг бүгдийг нь сайн болгохгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ нь гэвч чамд хувь хүнийхээ үүднээс өөрийгөө хянах, өөрийгөө бүтээх сонголтыг олгож байгаа юм. Харин бусад хүний хувьд тэднийг байгаагаар нь хүлээн авах, чадахгүй гэвэл зүгээр л дэргэдээс нь холдох гэсэн хоёр сонголт чамд бий.

 

4.    Чи аюулгүйн бус дотроо бугэх тавилантай хун биш.

Бүтэлгүйтэх вий гэж айсандаа юуг ч туршиж үзэхгүй байх. Алдах вий гэж айсандаа хэнийг ч зүрхэндээ ойртуулахгүй байх. Бусад хүмүүс юу гэж бодох бол гэхээс өөрийнхөө үнэнийг илчлэхгүй байх. Юу харагдах бол гэхээс айсандаа өөрийнхөө жинхэнэ дүрийг олж харахгүй байх . Зүгээр л байдаг чадлаараа оролдоод, хичээгээд үз л дээ. Гаргасан хичээл зүтгэл болгоныхоо хэмжээгээр чи өөрийгөө хүндэлдэг болно. Энэ үед л амьдрал чинь илүү утга учиртай санагдах вий.

 

5.    Чи өөр хэн нэгэн шиг биш.

“Чи өөрөөрөө байж болохгүй” гэсэн үгийг чамд хэлэхийг хэнд ч бүү зөвшөөрөөрэй. Харьцуулалт, шүүмжлэлт, хуурамч дүрээр дүүрсэн энэ хорвоод өөрийгөө тунхаглаж, өөрийнхөө байгаагаар бат зогс. Хэний ч гаргасан хөлийн мөрөн дээр очиж зогсолгүй, өөрийнхөө мөрийг шинээр гарга. Өөрийнхөө үзэл бодол, оюун санааг хуваалцах зоригтой бай. Айдсаа, нулисаа, эргэлзээгээ, сул дорой байдлаа ч гэсэн илэрхийл. Бусад хүмүүст жинхэнэ өөрийгөө нээн харуул. Байгаагаараа л төгс гэдгээ ойлгоорой.

 

6.    Жинхэнэ хайр бол “нэг талдаа нислэг”.

Өөртөө байгаа бүхнийг өгч, түүнийхээ хариуд юуг ч нэхэхгүй байхыг л жинхэнэ хайр гэдэг. Үүнээс бусад бүх зүйл бол зүгээр л тохиролцоо, наймаатай адилхан л гэсэн үг. Бусдад хайрыг түгээж байхдаа хүн цэвэр ариун, тайван, бас илүү хүчирхэг байдаг. “Тэд надад хариуд нь юу өгсөн юм бэ?” гэсэн бодлоос л хамаг зөрчил, үл ойлголцол үүсдэг. Бардам зан тэрүүхэн тэндээ л хоцорч, хайр харин улам түгэн дэлгэрдэг. Хүн болгонтой бичигдээгүй “гэрээ”, тохиролцоо хийхэд амьдрал дэндүү богино. Тунгалаг, гэгээлэг, хүчтэй хэвээрээ үлдэхийн тулд хүсэн хүлээх зүйлгүйгээр бусдыг хайрла.

 

7.    Чин сэтгэлтэй байх нь ухаантай байхаас илуү чухал.

Чи бүх зүйлийг ёс журмынх нь дагуу, зөв хийдэг байсан ч тэр бүхэн чин сэтгэлээс гараагүй бол ямар ч утгагүй. Чи үргэлж зөв зүйлийг хийдэггүй, хэлдэггүй байж болно л доо. Гэхдээ чиний үйлдэл бүр чин сэтгэлийнх байдаг бол, хийсэн болгон чинь хорвоо дэлхийд утга учиртай байх болно. Үнэн зүрхнээсээ л хийх гэж байгаа бол хүссэнээрээ сонголт хийх, хүссэнээрээ алдах, хүссэнээрээ удаан хугацааг зарцуулах эрх чамд бий.

 

8.    Яг одоо юу хийж байгаагаас чиний ирээдуй шаптгаална.

Хэрэв чи бүх хүч чадлаа тултал нь дайчлах юм бол “хэн” болж чадна гэдгээ мэддэг вэ? Тэр хүн болохын төлөө л өөрийгөө дайчил. Зорилгодоо хүрэхэд хэр хол санагдаж байгаа нь хамаагүй, урагшилж байгаа цагт чамтай адилхан мөрөөдөлтэй ч туршиж үзэхээс айсан олон хүнийг чи ардаа үлдээх болно.


Эх сурвалж: "Санхүүгийн Мэдээ"