sonin.mn

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан мэдээлэл хийв. Энэ үеэрээ тэрээр нийгэм, эдийн засгийн байдал улам доройтсоор байна. Үүнийг системээр нь өөрчлөх ёстой хэмээгээд "Богд уул" гэх улс төрийн дугуйлан байгуулж буйгаар зарласан юм.


Энэ тухайгаа тэрээр: "Монголчууд бид улс төрийн зохион байгуулалтын шинэ хэлбэрт шилжих цаг болсон гэсэн саналыг дэвшүүлэв. Намууд биднийг бүрэн төлөөлөх чадамжгүй байгаа тул уламжлалт улс төрийн зохион байгуулалтын хэлбэр болох Дугуйлангийн системээ хөгжүүлцгээе. Манжийн эсрэг Цэцэгт нуурын дугуйлан, Шилийн Богд, Ганга нуурын дугуйлан гэх мэт ажиллаж байсан шиг Монгол орон даяар дугуйлан босгоё. Дугуйрч сууж байгаа улс орныхоо асуудлыг ярьцгаая. Бид нэгдэж чадвал улсаа босгож чадна. Цомхон бөгөөд зохион байгуулалттай хүч бүхнийг өөрчилж чаддаг" гэсэн юм.




М.Чой