АН-ын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооны үндэсний чуулган 8-р сарын 15-нд болж, Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Тус холбооны Ерөнхийлөгчид Энхтөрийн Галбадрал, Дарьсүхбаатарын Билгүүдэй, Саруулсайханы Цэнгүүн нар нэр дэвшигчээр бүртгүүлж, үнэмлэхээ гардан аваад буй. Эдгээрээс Энхтөрийн Галбадралийн нэр дэвшсэн явдал ихээхэн сонирхол татаж буй юм. Өдгөө 38 настай Э.Галбадралд залуучуудын холбоонд зарцуулах цаг угаасаа байхгүй, хоёрхон жилийн дараа дөч хүрнэ.
Иймээс ч бүтээмж, өөрчлөлт хийж чадах нь ихээхэн эргэлзээтэй. Харин АЗХ-ы Ерөнхийлөгчийн хувиар УИХ-ын 2028 оны сонгуулийн жагсаалтанд багтах боломж бол бий. Э.Галбадрал үүнийг л хүссэн юм биш биз дээ.
Тэгвэл тоогүй хэрэг болно. Харин цэл залуу Дарьсүхбаатарын Билгүүдэй, Саруулсайханы Цэнгүүн нарын нэг нь Ерөнхийлөгч болвол яг л үеийнхэнтэйгээ нийлээд олон жил ажиллах боломж байгаа. Нөгөөтэйгүүр Э.Галбадралыг улс төрийн хүрээнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ойр, түүний хүрээллийн хүн хэмээн тодорхойлох нь бий. Өөрөөр хэлбэл, түүний нэрийн ард “Ц.Элбэгдоржийн хүн” гэх улс төрийн имиж дагаж явдаг.Тэгвэл өнөөдрийн АН-д яг ийм имижтэй хүн залуучуудын байгууллагыг удирдах нь зөв үү? Мэдээж буруу. Өөрөөр хэлбэл Э.Галбадрал АЗХ-д ч, АН-д ч хасах оноо л авчрах нь тодорхой. Харин АЗХ-ы Ерөнхийлөгчийн албан тушаал намын жагсаалтанд багтах боломжийг л Э.Галбадрал авчрах магадлалтай юм. Иймээс Э.Галбадралын карьерыг бодох уу? холбоо, намынхаа ирээдүйг бодох уу? гэдгээ Ардчилсан залуучууд өөрсдөө шийдэх биз ээ.
Э.Солонго
Баасан - 08 сарын 14,
2026
Сэтгэгдэл1
Элбэгдоржтой нийлж гомоддог байсан гэл үү