Монгол улс өнгөрсөн жаран жилд нефтний нөөцтэй байсан бөгөөд түүнийг ашиглах нефтний үйлдвэртэй болж дотоодынхоо шатахууны хэрэгцээг хангах боломжоо алдсан байдаг юм. Дэлхийд өөрсдөө нефтний нөөцтэй мөртлөө үйлдвэрээ ч барихгүй, харин олборлосон түүхий газрын тосоо гадаадад гаргадаг мулгуу орон Монголоос өөр байдаггүй. Бүтэн жарны турш газрын тосны хайгуулаа ч өргөжүүлээгүй, газрын тосны үйлдвэрээ ч бариагүй, шатахуун хадгалах саваа ч бариагүй, ураны нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулаагүй Монгол улс өнөөдөр ямар хүнд байдалд ороод байгааг одоо л бид мэдэрч байгаа нь даанч харамсалтай оройтсон хэрэг юм.
Нэг. Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийг хаасан нь
Монгол Улсад байгуулсан анхны нефть боловсруулах үйлдвэр Дорноговь аймгийн Зүүнбаянд 1950 онд байгуулж, уг ордоос олборлосон газрын тосыг нэрж шатахуун, түлш гарган авч байлаа. Тус үйлдвэр тухайн жилдээ 209 тонн газрын тос олборложээ. 1951 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар бүгд нефтьний 10 цооногийг ашиглаж байсан боловч боловсруулах үйлдвэр бүрэн ашиглалтад ороогүйгээс 1951 оны гуравдугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 26 хүртэл олборлох үйлдвэрийг түр зогсоожээ. 1951 онд газрын тос боловсруулах үйлдвэрийн энгийн нэрэх байгууламж, 1952 оноос дулааны крекинг байгууламж, 1952 оны сүүлчээр коксын байгууламж ашиглалтад оржээ. Тэр үед нефтийнхээ 25 хувийг автобензин, 13 хувийг дизелийн түлш, тав орчим хувийг кокс, 50 хувийг мазут болгон үйлдвэрлэж байв. Зүүнбаянгийн ордоос 1950-1957 онд 300 гаруй мянган тонн нефть олборложээ.
Зүүнбаянгийн ордоос нефть олборлолтыг 1956 оноос эхлэн зөвлөлтийн мэргэжилтнүүд эрс бууруулж, 1957 оноос эхлэн Зөвлөлт улсаас нефть импортоор оруулах ажлыг улам нэмэгдүүлж байв. 1957 онд Зөвлөлт улсаас 15 000 тонн нефть импортолж байсан бол 1968 онд 52 000 тонн, 1969 онд 50 000 тонныг тус тус импортолж байв.
Дотоодын нефть олборлолт буурснаар нефьтийн өртөг өссөөр байлаа. Тухайлбал, 1960 онд нэг тонн нефтийн өөрийн өртөг 211.73 төгрөг байсан бол 1968 онд 601.72 төгрөг болж өсчээ. Гэтэл Зөвлөлтөөс импортоор авдаг нефтийн үнэ 226.08 - 264.9 төгрөг болж байсан нь 1967, 1968 онуудад манай нефтиэс 2-3 дахин хямд байжээ. Нефтийн үйлдвэрийн эдийн засгийн үзүүлэлт муудаж, алдагдал ихсэж, нефть олборлолтын хэмжээ эрс буурч, нефть боловсруулах үйлдвэрийнхээ түүхий эдийн 15-18 хувийг хангадаг болжээ.
Зүүнбаянгийн ордоос олборлох нефть 1956 оноос эрс буурснаас шалтгаалан нефть боловсруулах заводыг түүхий эдээр хангахын тулд 1957 оноос ЗХУ-аас нефть импортоор авах болжээ. 1957 онд 15000 тонныг импортолж байсан бол энэ хэмжээ жилээс жилд өссөөр 1968 онд 52000 тонн, 1969 онд 50000 тонн болжээ.
Зөвлөлт улс Зүүнбаянгийн үйлдвэрийг анхаарахаа больсон нь ЗХУ-ын Сибирийн Тюменьд үлэмж их хэмжээний нефтийн орд олдсонтой холбоотой юм. 1969 оны 11 дүгээр сарын 8-нд крекинг байгууламж халуун эргэлтийн горимд ажиллаж байхад эвоаппараторын дээд тал тасран унаж тэсрэлт үүсэж, гал гарчээ. Ийнхүү үйлдвэрт осол гарсны дараа үйлдвэрийг хаах шийдвэрийг Засгийн газраас гаргав.. Зүй нь ослын шалтгааныг тогтоож, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх нь чухал байлаа. Тухайн үед эхлээд хятадууд, дараа нь оросуудыг галдсан хэмээн иргэдийн дунд хардсан яриа үүсэж байжээ. 1990–ээд онд Зүүнбаянгийн нефтьний үйлдвэрт ажиллаж байсан зөвлөлтийн нэгэн мэргэжилтэн “Монголчууд түүхий нефтийнхээ нөөцийг дутуу тооцсон.
Алс дорнодод том орд илэрсэн болохоос ашиглаж эхлээгүй байсан. Үнэн хэрэгтээ үйлдвэрийг ажиллуулах нь хэцүү байсан. Одоо бол Монголын хаана ч нефтьний үйлдвэр байгуулсан хаяанаасаа түүхий нефть аваад нэрэх боломжтой шүү дээ” хэмээн ярьж байжээ.
Монголчууд тэр үед нефтьний нөөцөө ч үнэнээр нь тооцоолж чадаагүй байжээ. Үнэн хэрэгтээ Монголд нефьтний нөөц байжээ. Монгол улс ийнхүү өмнө нь 1950 онд Зүүнбаянгийн нефтний үйлдвэрийг ашиглалтад оруулж 1955 онд нэг жилд 54899 тонн нефть олборлож байсан бол цаашид үйлдвэрлэлээ улам сайжруулж нефть хайгуулаа нэмэгдүүлж олборлолтоо өсгөхийн оронд харин эсрэгээр нь хүчин чадлыг нь бууруулж 1969 онд нефтийн үйлдвэрээ хаасан нь маш том алдаа байлаа.
Хоёр. Газрын тосны үйлдвэр барих ажил гацаанд орсон нь
Өнгөрсөн 35 жилд Монгол улсад нефтийн үйлдвэр барих бүрэн боломж байсан. 1993 онд Монгол Улсад Тамсагийн сав газарт газрын тос олдлоо хэмээн телевизээр шуугиант мэдээ гарч манай улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат тэнд очиж цав цагаан дээлээ тас хар газрын тосоор мялааж байлаа. Тэр үед манай ард түмэн энэ мэдээнд баярлаж одоо манай Ерөнхийлөгч болон Засгийн газар нэн яаралтай газрын тосны үйлдвэр байгуулж монголчууд бид шатахуунаа ганц улсаас импортлохоо больж өөрийн улсын хэрэгцээг бүрэн хангах боллоо хэмээн дотроо ихэд найдаж баярлаж байв. Гэвч Монгол улс өнгөрсөн 35 жилд нефтийн үйлдвэр барих бүү хэл, хамаг нефтээ хятадын “Дайчин Тамсаг” компаниар дамжуулан Хятад улсад түүхийгээр нь гаргасаар өдий хүрчээ. Монгол улс 1998 оноос хойш нийт 11.75 сая тонн газрын тос олборлож, БНХАУ-д экспортложээ. Эдүгээ Монгол Улсын нефтийн жилийн хэрэглээ 2.0 сая тонн юм.
Монгол улс бүх газар нутгийнхаа ашигт малтмалын судалгааг дөнгөж 5.0 хувьд нь л хийсэн. Эдгээр 5.0 хувь дотор Монголд нефтийн 250 сая орчим тонн нөөц байгаа гэдэг нь хайгуулаар тогтоогджээ.
2010 онд Эрдэс баялаг, Эрчим хүчний яамны сайдын тушаалаар Дорнод аймгийн Тамсагийн сав газрын Тосон-Уул-19 талбайн зарим хэсгийн газрын тосны нөөцийг баталгаат зэрэглэлээр 119,02 сая тонн, vvнээс газрын тосны ашиглалтын баталгаат нєєц 13.67 сая тонн, тосонд ууссан хийн баталгаат нєєц хоёр тэрбум 589 сая шоо метр, vvнээс тосонд ууссан хийн ашиглалтын баталгаат нєєцийг 296 сая шоо метр хэмээн Монгол Улсын эрдэс баялгийн газрын тос, байгалийн хийн нєєцийн нэгдсэн санд бvртгэж авчээ. Тосон уулын ордын бусад 29 блокын хэмжээнд бодсон газрын тосны магадтай нєєцийг 74.54 сая тонн, тосонд ууссан хийн магадтай нєєц дєрвєн тэрбум 692 сая шоо метр, найман блокын хэмжээнд тооцоолсон газрын тосны боломжит нєєц 52.78 сая тонн, тосонд ууссан хийн боломжит нєєц хоёр тэрбум 987 сая шоо метр эрдэс баялгийн газрын тос, байгалийн хийн нєєцийг нэгдсэн бvртгэлд авсан байна.Тэхлээр судалгаа хийгээгүй үлдсэн 95 хувийн газар нутагт нефть үлэмж их хэмжээгээр байгаа гэдэг нь мэдээж юм. Монгол улс эдүгээ жилд 3.523.0 мянган баррель нефть олборлож байна. Гэвч манай улс газрын тосны үйлдвэрээ барьж чадалгүй, шинээр газрын тосны орд нэмж олоогүй 35 жил болсон нь том эмгэнэл юм. Хаана ямар нефть, уран, зэс, алт байгаагаа одоо болтол 100.0 хувь судалж мэдээгүй л байна. Иймд одоо Монгол улс нэн даруй газрын тосны хайгуулыг өргөн уудам нутагтаа хийж газрын тосны том ордыг нээн илрүүлэх шаардлагатай байна.
Улсынхаа хэрэгцээгээ хангах гэж газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах хүсэлтээ 1990-ээд оноос эхлэн монголын болон гадаадын компаниуд сүүлийн 30 жилд олон удаа гаргасан юм билээ.
30.0 гаруй сая ам.долларын өртөг бүхий нефтний үйлдвэр байгуулах хүсэлтээ монголын “Хэт” компани төрдөө тавьж байв, ” Оюуны Ундраа” компани Хонконгтой хамтарч нефтний үйлдвэр байгуулах хүсэлтээ төрд гаргаж байв, Оросын иргэн, алтны магнат саятан Паушок хүртэл нефтийн үйлдвэрийг Монголд барих хүсэлт төрд тавьж байв. Бага оврын газрын тосны үйлдвэр барихад 10.0 – 20.0 сая доллар зарцуулдаг ажээ. Гэвч монголын төр засаг нэг ч компанид зөвшөөрөл өгсөнгүй. 2015 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол улсад төрийн айлчлал хийсэн юм. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Монгол улсад БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээв. Энэ боломжийг Монгол улс ашиглаж нефтийн үйлдвэртэй болох зорилт тавилаа. Монголын Засгийн газар энэ чухал төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхлэв. Гэвч энэ төсөл 10 жил гацаж одоо болтол үйлдвэр ашиглалтад орсонгүй.. Газрын тосны үйлдвэрээ хурдан ашиглалтад оруулах зайлшгүй хэрэгтэй байна. Учир нь эдүгээ дэлхийд Ираны дайн, Ойрхи дорнод, Персийн булангийн хямрал, зэвсэгт мөргөлдөөн, газрын тосны үнэ хөөрөгдөл, хомсдол, хориг өнгөрсөн зууны тавь, жараад оны үед гарч л байсан, одоо ч гэсэн гарсаар байна.
Газрын тосны гол экспортлогч Орос орон дайн өдөөж Украин руу довтолж эдийн засгийн хоригт ороод байна, нефтийн үйлдвэрүүдээ украины дроны дайралтад өртөж алдсаар байна. Иймд Монгол улс газрын тосны асуудлаа нэн даруй шийдэх хэрэгтэй байна.
Газрын тос боловсруулах шинэ үйлдвэрт жилд 1.5 сая тонн түүхий нефть шаардлагатай. Гэтэл сүүлийн жилүүдийн олборлолтыг харвал Тамсагийн ордоос жилд 500 гаруй мянган тн л түүхий нефть олборлож байна. Эндээс харвал нефтийн үйлдвэр баригдсан тохиолдолд зөвхөн түүхий эдээр дотоодоос хангах асуудал хангалтгүй байна. Цаашид жилд дутагдаад байгаа 1.5 сая тонн газрын тосыг хаанаас, хэрхэн нийлүүлэх вэ гэсэн том асуудал тулгарч байгаа юм. Дорнод аймаг дахь Тосон-Уул XIX ба Тамсаг XXI талбайгаас түүхий эдээ хоолойгоор татна гээд хоолой татах ажил 90.0 хувьтай явж байна. Одоогоор Монгол Улсын олборлож буй түүхий тосны ганцхан эх үүсвэр дээр Хятадын “Петрочайна Дачин Тамсаг” компани олборлолт явуулж байна. Өөр эх үүсвэр огт алга байна.
Өнөөдрийн байдлаар жилд 500 000–700 000 орчим тонн түүхий тос олборлож байгаа нь шинэ баригдаж байгаа газрын тосны үйлдвэрийн хүчин чадлын 30-45 хувийг л хангана гэсэн үг.
“Петрочайна”-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ)-ний хугацаа болон тосыг дотоодын үйлдвэрт нийлүүлэх эрх зүйн зохицуулалт одоо болтол шийдэгдээгүй байна. Монголын тос нь парафин ихтэй тул зуурамтгай, тээвэрлэхэд халаалттай тусгай хоолой шаардагдах аж. Дорнодоос Дорноговь хүртэлх 530 орчим км урттай, халаалттай, түүхий тос дамжуулах дамжуулах хоолойн төсөл дуусах дөхөж байна. Нефть тээвэрлэх төмөр замыг яагаад бариагүй юм бол? Иймд Монгол улс эхний ээлжинд нефть олборлолтоо 3 дахин нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа тул Монгол улсад нэн яаралтай нефтьний хайгуул хийх хэрэгтэй байна. Монгол улс Орос улсаас сүүлийн жаран жилийн турш шатахуунаа импортоор авч байна.
Орос улс нефтьний 40 үйлдвэртэй. Харин нэг сайн тал гэвэл Орос улс Монголыг энэ хугацаанд шатахуунаар таслаагүй явж ирсэн юм шүү. Гэхдээ орчин үед дайн хийж байгаа Орос улсад бүрэн найдах нь тэнэг хэрэг юм. Учир нь Орос улс дайныг зогсоох гэсэн ганц улс төрийн хүчин “Яблоко” намыг сонгуульд орох эрхийг нь сая хасчихлаа.
Орос улс дайнаа улам өргөжүүлэх бодлоготой байна. Орос Украины дайны явцад Украины дронууд Оросын нефтьний үйлдвэрийн ихэнхи хувийг дроноор устгасаар байна. 2026 оны 7-р сарын 6- ны өдөр Украины дронууд 2570 км хол орших Оросын гүн рүү баруун Сибирийн Омск хот хүртэл нисч, тэндхийн нефть боловсруулах аварга үйлдвэрийг нь бөмбөгдсөн нь Монгол улсад шууд нөлөөлж байна. Хэрэв Украины дронууд Омск болон Ангарскийн нефтний үйлдвэрийг бөмбөгдвөл Монгол улс бүхлээрээ шатахуунаар бүрмөсөн тасарлаа гэсэн үг. Шалтгаан нь маш энгийн юм. Омскийн нефть боловсруулах үйлдвэр бол ОХУ-ын хамгийн том, хамгийн өндөр технологитой газрын тосны терминал юм. Манай Монгол Улсын импортолдог нийт бензин, шатахууны дийлэнх хувийг яг энэ Омскийн үйлдвэрээс Транс-Сибирийн төмөр замаар галт тэргээр тээвэрлэж авчирдаг. Украины холын тусгалтай, шинэ хиймэл оюун дээр суурилсан дронууд Оросын хилийг төвөггүйхэн давж, агаарын хамгаалалтыг нь нэвтлэн Омскийн үйлдвэрийн хамгийн гол тоног төхөөрөмж “АВТ-11” цогцолборийг нь яг онож дэлбэлснээр тус үйлдвэрийн шатахуун үйлдвэрлэл нь огцом буурчээ. Украины дронууд яагаад 2500 км хол замыг туулж байгаа яг оноод байна вэ гэвэл Украины алсын дронууд нь Хиймэл оюун ухаантай бөгөөд Оросын нутгийн гүнд орших Омскийн нефтьний үйлдвэрийн газрын зураг, байршлыг нь нарийн программчилж өгсөн байдаг ажээ.
Цаашид Орос улс дайнаас болж Монголд нийлүүлэх шатахуунаа улам багасгах нь тодорхой болж байна. 2026 оны 7-р сард Орос улсаас Монголд нийлүүлсэн шатахуун өмнөх сараас 40.0 хувиар буурчээ. Эдүгээ Монголд шатахуун улам хомсдож монголчууд бензин колоконд өдөрт 20 литр бензин авах гэж 4-6 цаг дугаарладаг болжээ.
Монгол улс 2016 онд газрын тосны үйлдвэр барихаар Энэтхэг улсаас 1 тэрбум 700 сая ам долларын зээл авчихаад Засгийн газар нь тус үйлдвэрийг 4 жилийн дотор барина хэмээн амласан боловч одоо болтол бүтэн 10 жилд барьж чадаагүй, үйлдвэр барих ажил дөнгөж 50.0 хувьтай байгаа нь үнэхээр арчаагүй, хариуцлагагүй хэрэг юм. Хэн энэхүү амин чухал төслийг гацааж саатуулсныг тогтоож буруутай этгээдэд хариуцлага тооцох хэрэгтэй. Монгол улс нэн даруй нефтьний үйлдвэртэй болж нефтьний хайгуулаа нэн даруй өргөжүүлж шатахууны асуудлаа бүрэн шийдэхгүй бол хоцрогдлын ёроолд үлдэх нь ойлгомжтой.
Гурав. Ураны төслөө эдийн засгийн эргэлтэд оруулъя
Францын “Орано Майнинг” компани ураны төслийг хэрэгжүүлэхээр Монголд хөрөнгө оруулах гэтэл монголын хүнд суртал болон авилгалын сүлжээ саад болж 30 жил уг төслийг гацаажээ. Гацаанд байсан энэхүү ураны төсөл 2025 оноос хөдөлж эхлэв. Монгол улсын Засгийн газар болон БНФУ-ын “Орано майнинг” компаний хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх ёслол 2025 оны эхээр болсон. Энэхүү гэрээ нь гуравдагч хөршийн хоёр дахь том хөрөнгө оруулалт болж байлаа.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ тэрхүү гэрээний ёслол дээр "Хамтарсан Засгийн газар өнөөдөр ийнхүү гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа. Энэ төслийг хэрэгжүүлснээр Монголын ард түмэнд 5.0 тэрбум ам.долларын ашиг орлого авчирна.
Энэ төсөл олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчныг цоо шинээр ойлгуулж, эрчим хүчний тухай хөрөнгө оруулалтын их сэргэлтийг авчрах эхлэл цэг болж чадна гэдэгт итгэж байна" гэж билээ. Гэвч Оюун Эрдэнэ ч огцорлоо, одоо энэ төсөл яасан бол доо. Баахан хүмүүс энэ төслийг эсэргүүцээд нэгэн монгол эмэгтэй Францын хөрөнгө оруулагчийг “гэртээ харь” хэмээн хөөж заамдаж танхайрч байсан. 2025 онд хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр Францын “Арева” компаниас 1.2 сая евроны авилгалыг АН-ын гишүүн, УУХҮ-ийн дэд сайд асан О.Эрдэнэбулган, АМХЭГ-ын дарга асан Д.Үүрийнтуяа нар авч, Монгол дахь ураны тусгай зөвшөөрлийг сунгаж өгчээ гэсэн мэдээлэл гарч байлаа. Энэхүү амин чухал төслийг гацааж зогсоосон, авилга авсан буруутай этгээдэд хариуцлага тооцсон уу. Сошл ертөнцөд зарим “эсэргүүнүүд” ураны төслийг эрс эсэргүүцэж “Ураны Учрал” хэмээх тэнэг шүлэг хүртэл бичжээ.
Н.Учрал тэр үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байсан бөгөөд ураны асуудал нь өөрийнх нь эрхэлдэг ажлын хүрээнд байсан тул ажлаа л хийсэн төдий. Гэтэл түүнийг дайсан мэтээр дайрч доромжлах нь тэнэг хэрэг юм.
Өмнөд Солонгос, Казахстан улс бол Засгийн газрын төслийг эсэргүүцэж төрд саад хийсэн хүмүүсийг шууд л шоронд хийдэг юм. Манайд бол хүний үг хэлэх эрх чөлөө энэ тэр гээд толгойг нь илээд байдаг. Үүнээс болж монгол төрийн ажил цалгардаж улс орны хөгжил гацаж цаг алдсаар өдий хүрчээ. Казахстан улс аль өнгөрсөн зууны ерээд онд ураны төслөө Францтай хамтран эхлүүлж одоо дэлхийн хэмжээнд уран олборлолтоор тэргүүлж ашиг нь өссөөр байна. Уран боловсруулах үйлдвэр нь газар дор байдаг бөгөөд ямар ч хор хохирол байгальд болон мал сүрэгт нөлөөлдөггүй гэдэг нь нотлогдсон ажээ. Казахстан улс 30 жилийн өмнө Франц улсын хөрөнгө оруулалтыг татаж уран боловсруулах үйлдвэр байгуулж эдүгээ уран олборлолтоор нэг жилд ойролцоогоор 21 мянган тонн уран олборлож дэлхийн нийт зах зээлийн 43.0 хувийг эзэлж байна.
Дэлхийд 1 кг баяжуулсан ураны үнэ 21 000 ам доллар байна. Өнөөдөр дэлхийд баригдаж буй цөмийн реактор гэхэд 63 байгаа бол барихаар төлөвлөсөн нь 100 хүрч байна. 2024 онд дэлхийн улс орнуудын ураны эрэлт 93 мянган тонн байсан боловч 50 шахам мянган тонн уран олборлож нийлүүлжээ.
2050 он гэхэд дэлхийд 197 мянган тонн уран хэрэгтэй болно гэж Олон улсын атомын энергийн агентлаг мэдээлжээ. Тэхлээр ураны зах зээл ирээдүйтэй бас эрэлттэй байна гэсэн үг. Иймд Монгол улс ураны төслөө шуурхай хэрэгжүүлээд нэн даруй атомын цахилгаан станц барих хэрэгтэй. Алийн болгон монгол төр “эсэргүүнүүдээс” айж амин чухал төслүүдээ гацаах юм бэ. Тэхлээр бид нефть болон ураны төслөө нэн шуурхай шийдэхгүй бол шатахуунгүй Монгол хөгжих нь бүү хэл, оршин тогтноход бэрх болно гэдгийг монголын төр засаг ухаарах цаг болжээ.
Доржийн СҮХБААТАР 2026.08.14
Баасан - 08 сарын 14,
2026
Сэтгэгдэл3
Барууны луйварчдын тавиул энэ нөхөр дугарч байна гэдэг нь их л хорлонтой юм болох бололтой.
Уран асар хортой гэдгийг африк азийн орнууд баталж байна. Энэ муу барууны хөлсний пиздаа уран олборлож монголыг хордуулах гээ юу? Оюу Толгойн ухсан нүхэнд барууныхан япончууд ураны хаягдлаа булшилна МАНАН хулгайчидтай ярилцаж тохиролцоод явж байна.
Газрын ховор елэмэнтийг мөн яаралтай эргэлтэд оруулах хэрэгтэй. Дэлхийн бүх улс орнууд үүний төлөө маш их анхаарч хөрөнгө оруулалт хийж байна. Гэтэл манай махан толгойтнууд эх орноо хорлож хөгжлийг боймлон гацааж тэнэг мунхагаа гайхуулж бөөс баасандаа хутгалдан амьдарч байна. Ураныг ямарч хор хөнөөлгүй ашигладаг технологи аль хэдийн 30 жилийн өмнө нэвтэрсэн бөгөөд цэвэр эко технологи гэдгийг НҮБ хүлээн зөвшөөрсөнийг манай маанагууд мэдэхгүй ойлгохгүй тэнэгтсээр