Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаевтай уулзлаа. Уулзалтад Казахстан Улсын Элчин сайдын яамны элчин зөвлөх Айдар Абишев болон Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Улаанбаатар хотын ЗАА-ны Хотын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм нар байлцав.
Элчин сайд Жалгас Адилбаев хүлээн авч уулзсанд нийслэлийн Засаг даргад талархал илэрхийлээд, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахад бэлэн байгаагаа дуулгалаа. Тэрбээр “Өнгөрсөн онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Казахстан улсад айлчлахад улс төрийн болон түүхэн ач холбогдолтой олон хэлэлцээрт гарын үсэг зурагдсан. Энэ бүхнийг ажил хэрэг болгож хэрэгжүүлэхэд бэлэн байна. Улаанбаатар хотод Нур-султан хотын нэрэмжит гудамж байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Мөн Улаанбаатар хоттой аялал жуулчлалын чиглэлээр хамтарч харилцан үр ашигтай ажиллах бодолтой байна” гэлээ.
Хотын Захирагч С.Амарсайхан хоёр хот ах дүүгийн харилцаа тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал нь хамтын ажиллагаа, худалдаа эдийн засгийг шинэ түвшинд гаргаж чадна гэдэгт итгэлтэй байгаа хэмээгээд “Казахстан улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, худалдаа эдийн засаг, соёл боловсрол зэрэг олон салбарт харилцаа хамтын ажиллагаа өргөжсөөр ирсэн.
Хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд аялал жуулчлалын салбарт түлхүү анхаарч байгааг дэмжиж байна. Казахстан улсын хот төлөвлөлт, бүтээн байгуулалт, ногоон байгууламж, иргэдийг орон сууцжуулах бодлого, түүний хэрэгжилт зэрэг олон асуудал бидний сонирхлыг татаж байгаа. Энэ асуудлаар харилцан туршлага солилцох саналтай байна” гэв.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нур-султан хотод айлчилж Улаанбаатар хотод нэрэмжит гудамж байгуулах асуудлаар холбогдох албаныхантай уулзсан байна. Ирэх хавраас Улаанбаатар хотын Бага тойрууд Нур-султан хотын нэрэмжит гудамж байгуулах ажлыг эхлүүлэх гэж буй талаар хотын Захирагч хэллээ.
Талууд 2020 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд хэрхэн ажиллах талаар санал солилцоод аялал жуулчлалын чиглэлээр хоёр хот хамтарч ажиллахаар боллоо.
Сэтгэгдэл0
болиоч дээ боолын боол босгоны шороо хасгуудын нэрэмжит гудамдж гэдэг чинь шившиг шуу
Хятадын
Боолын боол гэнэ үү, чи өөрөө хөгийн новш гэдгээ мэдэх үү, санаа муугийн заяа муу, чи ч аз нь харьсан п.да байж таараа
Та нар youtube дээр монголчуудын талаар казахууд юу гэж ярьдаг гэж бодож байна. Дандаа муулна. Муусайн казахууд Хүний үнэргүй өөдгүй улсууд. Монголд байгаа хасгуудыг хөөвөл таарна
Нурсултан нэр ч удахгүй солигдох тавилантай
Дагаад солиод байх байхдаа кк
naaduul chin uursdiiguu nuudelchdiin ulgii nutag, Chingis haan kazah hun ntr geed bgaa nuhduud shu dee, teruuhen tendee Mongoliig bas deerelheh geed bgaa haragdaad bdg um Yund ni saimshirdadg um be, Ter uheh gej bgaa hasag uvgunii nereer yadag um.
tiim!!
tiim!!
Удахгүй Астана болно. Исламабад гэх шиг араб нэр ёстой зохихгүй байна. Арабжих биш казахжих керек. Астана каласы.
Удахгүй Астана болно. Исламабад гэх шиг араб нэр ёстой зохихгүй байна. Арабжих биш казахжих керек. Астана каласы.
zasssss
Хасагийн гудам гэхэд л болно нэр нь солигдсонч амар херш ах дуу ард тумнууд шуу бид нар
Давхар цахилгаан шаттай автозогсоол