МОСКВА. /liga/. Дэлхийн эдийн засаг хямралд ороод байна. Коронавирусний тархалтын улмаас Хятадын зарим үйлдвэрлэл зогсонги байдалд ороод байсан бол одоо Европ, Ази дахь хэдэн зуун үйлдвэрүүд үүд хаалгаа бариад байна.
Эдийн засгийн гэнэтийн өөрчлөлт дэлхийн эдийн засгийг уналтад оруулах эхлэл болно гэж “S&P Global” агентлаг үзжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 1-1.5 хувиас хэтрэхгүй бөгөөд хоёрдугаар улиралд хамгийн хүнд байх аж.Хамгийн зөөлнөөр хэлбэл 2009 оны эдийн засгийн хямралыг давтана гэж үзэж байгаагаа хөрөнгө оруулалтын“Dragon Capital” компанийн ерөнхий захирал Томаш Фиала мэдэгджээ.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэргэжилтнүүдийн урьдчилан таамаглаж байгаагаар, коронавирусний цар тахлын улмаас 25 сая орчим хүн ажлын байраа алдаж болзошгүй байна. Дэлхий дахин түгшиж, олон улс орон эдийн засаг, бизнесээ дэмжих арга замуудыг хайж эхлээд байна.
Украины Дээд Рада бизнес эрхлэгчиддээ татварын хөнгөлөлт үзүүлэх, торгууль төлүүлэхгүй байх, хяналт шалгалт хийхгүй байхаа амлажээ. Түүнчлэн тэтгэвэртээ гарсан иргэдэд 1000 гривен тараахаар төлөвлөж байгаа аж. Мөн үндэсний валютын ханшийг тогтоон барихын тулд Төв банк нь интервенц хийнэ.
Гэсэн хэдий ч эдгээр арга хэмжээ хангалттай байж чадах болов уу? АНУ, Их Британи тэргүүтэй бусад улс орон болон Ази, Европын орнууд эдийн засгаа аврахын тулд ямар арга хэмжээ авч байгааг танилцуулъя.
Баруун Европ
Европын орнууд хямралд яаралтай хариу үйлдэл үзүүлж, алсаа харж байна. Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен коронавирусний дэгдэлтээс үүдэлтэй эдийн засагт учирч буй нөлөөг бууруулах зорилгоор Европын Холбооны бонд буюу “титэм бонд” гаргахыг зөвшөөрчээ.
“Вирусийг ялан дийлж чадвал одоо бидний дэмжиж буй компаниуд эргээд тус болно. Хэрэв компаниуд дампуурвал хожим хямралаас гарахад хүндхэн байх болно” хэмээн тэрбээр ярьсан байна.
Үүнээс гадна өөр олон улс орон эдийн засгаа дэмжих үндэсний хөтөлбөрүүд боловсруулж байна. Тухайлбал, Засгийн газар тахлын үед бизнесээ аврахад бэлэн байна хэмээн Францын Эдийн засаг, сангийн сайд Брюно ле Мэр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Эдийн засгийг дэмжихийн тулд 500 тэрбум евро /550 тэрбум ам.доллар/ гаргана гэдгээ Францын Засгийн газар мэдэгдсэн байна. Үүнээс гадна, Парисын төсвөөс 45 тэрбум евро гаргахаар болжээ. Мөн хоёр тэрбум еврог зоогийн газар, аялал жуулчлалын салбарыг дэмжих зорилгоор тусгайлан гаргана.
Германы Засгийн газрын зээлд зориулж 550 тэрбум евро /605 тэрбум ам.доллар/ хуваарилснаа зарлаж, коронавирусний цар тахлын улмаас хохирол амссан компаниудыг хөрвөх чадвартай болгох боломжийг бүрдүүлэх үүрэг өгчээ. Энэ тухай Германы Сангийн сайд Олаф Шольц мэдэгдсэн байна.
Түүнчлэн улсын хөгжлийн банкнаас зээл авах үйл явцыг хялбаршуулах, бэрхшээл тулгараад буй компаниудын татвар төлөх хугацааг хойшлуулах боломжуудыг олгож байгаа аж.
Австрийн Засгийн газар компаниудын үйл ажиллагааг батлан даах, ажлын байраар хангахын тулд 4.4 тэрбум еврогийн эдийн засгийн багц тусламж үзүүлэхээ зарлажээ. Энэхүү хөрөнгө мөнгийг эрүүл мэндийн нөхцөл байдлыг тогтворжуулах, хөдөлмөрийн зах зээлд түлхэц өгөх, нийтийн хэв журмыг сахих, коронавирусний цар тахлын улмаас үүсэж буй орлогын алдагдлыг бууруулахад зарцуулна хэмээн Австрийн канцлер Себастьян Курц мэдэгдсэн байна.
Австри бизнес эрхлэгчиддээ зээл олгох, татвар төлөх хугацааг нь хойшлуулах, татварын урьдчилгаа төлбөрийг бууруулах, экспортыг дэмжихээ амлажээ. Түүнчлэн асран халамжлах хүүхэдтэй ажилтнууддаа чөлөө олгож буй компаниуд Засгийн газраас санхүүгийн дэмжлэг авч байгаа аж. Мөн аялал жуулчлалын салбарыг дэмжих тусгай арга хэмжээнүүдийг боловсруулж байна. Тухайлбал, Австрийн зочид буудал, аялал жуулчлалын банк компаниудад 100 сая евро бүхий завсрын санхүүжилт олгож байна.
Коронавирусний улмаас хамгийн их хохирол амсаад буй Италийн Засгийн газар алдагдлаа нөхөж, эдийн засгаа аврах тусгай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх зорилгоор 25 тэрбум евро гаргах тогтоолыг баталжээ.
Эрүүл мэндийн тогтолцооны санжүүлүүлэлтэд зориулж 3.5 тэрбум еврог гаргаж байна. Бизнес эрхлэгчид болон ард иргэдийн зээлийн төлбөр болон ипотекийн зээлийг түр хугацаагаар зогсоож байгаа бөгөөд эдгээрийг улс батлан даах аж.
Хөл хорионы улмаас ажилдаа явж чадахгүй байгаа иргэддээ тусгайлан мөнгө тарааж байгаа бол ажил хөдөлмөр эрхэлж буй эцэг эхчүүдэд хүүхэд асрагчийн үйлчилгээний нөхөн төлбөр болгон 600 еврогийн эрхийн бичиг санал болгож байна. Энэхүү эрхийн бичиг нь 12-оос доош насны хүүхэдтэй гэр бүлүүдэд хамааралтай аж. Хувийн компаниудад ажилладаг эцэг эхчүүд цалинтай чөлөө авах боломжтой ба 12-оос доош насны хүүхэдтэй бол 50 хүртэлх хувийн нэмэлт урамшуулал авах боломжтой аж.
Хөл хорионы дэглэм, онцгой байдлын үед ажилласаар байгаа, жилд 40000 еврогоос хэтрэхгүй орлоготой бүх ажилтан 100 хүртэлх еврогийн урамшуулал авах боломжтой аж.
Эдийн засгийг дэмжиж, дампуурлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Испанийн Засгийн газар 200 тэрбум еврог гаргаж байгааг тус улсын Ерөнхий сайд Пепро Санчес мэдэгджээ. Энэ нь Франкистын дэглэм нуран унасан үеэс хойших улс орны эдийн засагтаа оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт болж байгаа аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа коронавирусний тархалтын улмаас хохирол амссан компаниудад зээл олгохыг үүрэг болгожээ. Ерөнхийлөгч Д.Трамп зээлийн хөтөлбөрийн санхүүжилтийг 50 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхийг Конгресст уриалжээ. Мөн вирусний дэгдэлтийн үр дагаврыг амсаж буй компаниудын татвар төлөх хугацааг хойшлуулахыг үүрэг болгож, айл өрх бүрт 3000 мянган ам.доллар тараахаар болжээ. Мөн Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 0-0.25 хувьд хүргэж бууруулах шийдвэр гаргасан байна.
Харин Японы Засгийн газар жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 4 тэрбум орчим ам.доллар гаргажээ. Түүнчлэн хөл хориотой холбоотойгоор сургуулиуд хаагдсаны улмаас чөлөө авахаас өөр аргагүйд хүрсэн эцэг эхчүүдэд нөхөн төлбөр олгож байна. Японы Ерөнхий сайд Абэ Шинзогийн үзэж байгаагаар, коронавирусний халдвартай холбоотойгоор эдийн засагт төрөөс үзүүлэх тусламжийн нийт хэмжээ 1.6 их наяд иенд хүрч магадгүй байна.
БНХАУ улс эдийн засгаа хоёрдугаар сараас л дэмжиж эхэлсэн. Тухайн үед Хятадын Засгийн газар 10 тэрбум ам.долларыг гаргаж, компаниудад татварын хөнгөлөлт үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгох, хүргэлтийн үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлжээ.
ОХУ-ын Засгийн газар мөн коронавирусний улмаас хохирол амссан бизнес эрхлэгчдээ дэмжинэ гэдгээ зарласан байна. Ингэхийн тулд хямралтай тэмцэх сан байгуулах зорилгоор улсын төсвөөс 300 тэрбум рубль гаргажээ. Түүнчлэн коронавирусний тархалтад өртсөн салбаруудад зориулж татварын хөнгөлөлт үзүүлж, бизнес эрхлэгчдэд тавих хяналт шалгалтыг хоригложээ.ОХУ-ын эрх баригчид тээвэр, аялал жуулчлалын компаниудын хохирлыг барагдуулж, үйлчилгээний эрэлт нь буурсан спортын байгууллагуудыг дэмжихээ мөн амласан байна.
Турк коронавирусний улмаас хохирол амсаад байгаа бизнес эрхлэгчиддээ зориулж 15.5 тэрбум ам.долларын багцыг танилцуулжээ. Тус улс “Эдийн засгийн тогтвортой байдлын бамбай” хөтөлбөрөөрөө дамжуулан жижиг үйлдвэрүүд, экспортлогчид, ажилтнууд, тэтгэвэрт гарсан иргэдийг хамгаална.
Туркийн Засгийн газар тэтгэврийн доод хэмжээг 231 ам.доллар болгож, айл өрхүүдэд 308 сая ам.долларыг хуваарилах аж.
Түүнчлэн бизнес эрхлэгчдийг дэмжих төлөвлөгөөнд нь зээл төлөх хугацааг 3 сараар хойшлуулах, хохирол амссан үйлдвэрүүдэд нэмэлт санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээнүүд багтжээ.
Польшийн Засгийн газар эдийн засгаа дэмжих, бизнес эрхлэгчиддээ туслах зорилгоор томоохон багц санал болгожээ.
Багцын хэмжээ 212 тэрбум злот буюу 52 тэрбум ам.доллар гэж Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий мэдэгдэв. Энэхүү хөрөнгө мөнгийг хөдөлмөр эрхлэгчдийг ажлын байраа алдахаас нь хамгаалах, эрүүл мэндийн тусламж үзүүлэх, санхүүгийн тогтолцооны аюулгүй байдлыг хангах, бизнес эрхлэгчдийг дэмжихэд зориулах аж. Орон тооны цомхотгол хийхээс зайлсхийж буй компаниудын ажилтнуудын цалингийн 40 хувийг мөн төлөх юм байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Бид үүнээс санаа авч унтаа байдлаасаа хохирол бага байгаа дээр нь холбогдох арга хэмжээ авмаар байх юм.энэ засаг юу бодож төлөвлөж байгаа бол оо? Таг чиг л байх юм....
М.Энхболд -------Би Хотын дарга байхдаа газар олгож байсан, зарж байгаагүй. У.Хүрэлсүхэд Төрийн ордны хойд талд газар олгосон. Тэнд 6 7 давхар орон сууц барьж зарж борлуулсан байх. Тэрийгээ намайг газар зарсан мэтээр андуурч сольж яриад байна. “Эрдэнэт”, Оюутолгой, Төмөр замын 700 тэрбум, АСЕМ, ЖДҮ ийн асуудал гээд томоохон дуулиант хэргүүдэд Засгийн газар анхаарч, хуулийн байгууллагууд ажиллах ёстой байтал хийхгүй байна. Ажлаа хийхгүй байж Засгийн газарт хариуцлага тооцох асуудал ярихаар шударга үнэний төлөө зүтгэх гэсэн юм гэж хий лоозогнож сүржигнэсэн байдлаар хандаж, хэн нэгнийг саад тотгор болоод байна гэж болохгүй
Бид үүнээс санаа авч унтаа байдлаасаа хохирол бага байгаа дээр нь холбогдох арга хэмжээ авмаар байх юм.энэ засаг юу бодож төлөвлөж байгаа бол оо? Таг чиг л байх юм....
Бид үүнээс санаа авч унтаа байдлаасаа хохирол бага байгаа дээр нь холбогдох арга хэмжээ авмаар байх юм.энэ засаг юу бодож төлөвлөж байгаа бол оо? Таг чиг л байх юм....
Бид үүнээс санаа авч унтаа байдлаасаа хохирол бага байгаа дээр нь холбогдох арга хэмжээ авмаар байх юм.энэ засаг юу бодож төлөвлөж байгаа бол оо? Таг чиг л байх юм....
Бид үүнээс санаа авч унтаа байдлаасаа хохирол бага байгаа дээр нь холбогдох арга хэмжээ авмаар байх юм.энэ засаг юу бодож төлөвлөж байгаа бол оо? Таг чиг л байх юм....
Бид үүнээс санаа авч унтаа байдлаасаа хохирол бага байгаа дээр нь холбогдох арга хэмжээ авмаар байх юм.энэ засаг юу бодож төлөвлөж байгаа бол оо? Таг чиг л байх юм....
Бид үүнээс санаа авч унтаа байдлаасаа хохирол бага байгаа дээр нь холбогдох арга хэмжээ авмаар байх юм.энэ засаг юу бодож төлөвлөж байгаа бол оо? Таг чиг л байх юм....
МАН сонгуулиа л бодоод байх шиг Бусад улсад ХУНЭЭ бодно гэж ийм байдаг аж Манай засгийн газар ходлохгуй байна Танхимынхан мундаг судалгаа дугнэлт гаргачихлаа Засаг таг Мэргэжлийн баг дутаад байна даа
МАНыхан ахтдуугээрээ торийн албанд байгаа Ямар ч нохцолд тэд цалингаа авна ятийм учраас улс оронд юу болж байгааг огт мэдэхгуй бусдыгаа бодохгуй байна Ингэхэд УИХын гишууд 2 сар таг байлаа Ийм парламент гэж байх уу
МАН хэмээх ялзарсан ялгадсаар дүүрсэн өмхий жорлонгоос 2020 онд Монголын ард түмэн эгнэгт салах болтугай.
Zasag yum bodoj bgaa bailgyi.ter boltol xaraad suuj baiya
улс орнууд ѳѳрийн чадал бололцоонд тулгуурлаж арга ухаанаа хайж бгаа юм бна.манай малууд эднийг дууриаж цаасан мѳнгѳ тарааж эдийн засагаа элэгээр нь босохгүй болтол хэвтүүлэх байх даа.ЕС хүрэлсүх нь эдийн засгийн ямарч ойлголтгүй хүн шүү дээ.манайд гадаад ѳр зээл гэж 30 тэрбум долларын асуудал маш хүнд дарамт бгаа юм.ѳр шир зээлгүй багахан зээл ѳртэй байсан бол хүндрэлийг давчих юм.энэ халдварт ѳвчин хэдэн сар хэдэн жил үргэлжилэх хугацаа тодорхой биш.ингэхээр монголын эдийн засаг сѳхѳрч унах нь гарцаагүй.гадаад орнууд хаалга барилаа дотоододоо учираа олохоор монгол яаах уу?жаахан нүүрс зарж нэг хэдэн долларь олж долларын нѳѳцѳѳ бүрдүүлж амиа аргацааж бна.30.000 хонио ѳгч байж шүү.одоо монголчууд татвар торгууль ѳр зээлээ хойшоо тавихаас ѳѳр арга байхгүй ээ.ажил орлогогүй хүмүүс болсон учир ѳрх айл бүрт үнэгүй малын махаа тарааж хоол хүнсээ бэлдэх цаг дор ирсээн.цаасан мѳнгѳ тарааж эдийн засагаа унагааж бараа хүнсний хомсдолд оруулж болохгүй.70 сая малынхаа махыг тарааж сүү цагаан идээ
ENE DEER CUUGAA 76 NOBSHNUUD JUCH XIIJ CHADAXGYI MON CHADAL BOLON UXAANAN DUTNA AA
Гадаадад зарим амралт зочид буудлууд нь эмнэлэг онцгой цагдаагийнхнаа амраан тусгаарлаж байна шүү манайхаан
Одоо хөл хорионд байгаа болон орох гэж байгаа орнууд ард түмнээ орлоготой байлгах талаар маш хүчтэй арга хэмжээ авч байна.Хүмүүс орлоготой байж, хоол ундтай байна,хэрэглээний зардалаа төлж эдийн засгийн эргэлтээ,хүнээр бол цусны эргэлтээ зогсоохгүй явуулдаг юм байна.Нөгөө талаар энэ нь элдэв хэрэг, хулгай дээрэм , үймээн болохоос хамгаалдаг гэнээ