sonin.mn
НЬЮ-ЙОРК. /TASS/. Нью-Йоркийн цагдаагийн газрын мянга гаруй ажилтан коронавирусний халдвар авчээ.
“CNN” телевизийн мэдээлснээр, цагдаагийн газрын 1048 ажилтан, 145 мэргэжилтнээс коронавирусний халдвар илэрсэн байна. Мөн цагдаагийн газрын 5 ажилтан халдварын улмаас нас баржээ.
Одоогийн байдлаар Нью-Йорк хотын нийт 38 мянга гаруй цагдаагийн ажилтнаас 5199 нь эмнэлэгт байгаа аж
Хамгийн сүүлийн мэдээллээр, АНУ-д коронавирусний халдварын 188578 тохиолдол бүртгэгдээд байгаа бол 4054 хүн нас баржээ.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг