sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 86-аар нэмэгдэж, 10 062 боллоо гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.
Тус төвийн мэдээлэлд дурдсанаар, пүрэв гарагт халдварын улмаас таван хүн нас барж, нас барсан нийт тохиолдлын тоо 174-т хүрчээ. Нас барсан хүмүүсийн тал гаруй хувь нь 80-аас дээш насны хүмүүс байна. 
Нийслэл Сөүл хот, Гёнгидо муж болон Инчонд 42, Дэгү болон тус хотын орчимд 14 шинэ тохиолдол илэрчээ. Түүнчлэн гаднаас зөөвөрлөгдөн ирсэн 22 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.  
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг