sonin.mn
МОСКВА. /TASS/. ОХУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо сүүлийн 24 цагийн дотор 5849-өөр нэмэгдэж, 68622 боллоо.
Өнгөрсөн хоногт 677 хүн эмнэлгээс гарч, нийт эдгэрсэн хүний тоо 5568 болсон бол халдварын улмаас нэг өдрийн дотор 60 хүн нас барж, нас барсан хүний тоо 615 болоод байна гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 2697 нь буюу 46.1 хувь нь халдварын шинж тэмдэггүй байсан байна. ОХУ-ын нийслэл Москва хотод 2957 тохиолдол шинээр илэрсэн бөгөөд тус хотод халдвар авсан хүний тоо 36897 болжээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд ОХУ-ын нийт 81 бүс нутагт илэрчээ. Шуурхай штабаас мэдээлснээр, Москва мужид халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 611-аар нэмэгдсэн бол Санкт-Петербургт 253, ОХУ-ын Дагестан улсад 94, Красноярийн хязгаарт 84 тохиолдол тус бүр шинээр илэрчээ.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг