sonin.mn
МОСКВА. /TASS/. ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг хоногийн дотор 7099-өөр нэмэгдэж, 106498 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ.  
 
 
 
Халдварын хамгийн олон буюу 3093 тохиолдол Москва хотод илэрсэн бөгөөд Оросын нийслэл хотод халдвар авсан нийт хүний тоо 53739 болсон байна. Түүнчлэн Москва мужид 793, Санкт-Петербургт 336, Бүгд Найрамдах Дагестан Улсад 158, Доод Новгород мужид 150, Брянск мужид 118, Калуга мужид 113 тохиолдол шинээр илэрсэн бол үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ.  ОХУ-ын 85 бүс нутагт шинээр халдвар авсан хүмүүсийн 2829 нь буюу 39.9 хувь нь халдварын шинж тэмдэггүй байсан байна.
 
 
 
Сүүлийн 24 цагийн хугацаанд 58 бүс нутагт 1333 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 11619 болсон бол 101 хүн нас барж, халдвар тархсанаас хойш нас барсан тохиолдлын тоо 1073-т хүрчээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг