КРАСНОЯРСК. /РИА Новости/. ОХУ-ын Буриад улсад коронавирусний цар тахал дэгдэж эхэлснээс хойш халдвар авсан хүний тоо 518 болж нэмэгджээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад коронавирусний халдварын 19 тохиолдол шинээр илэрчээ. Халдвар авсан өвчтөнүүдийн 144 нь эдгэрч, эмнэлгээс гарсан бол 4 хүн нас баржээ. Одоогийн байдлаар 244 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 126 өвчтөн амбулаториор эмчлүүлж байгаа аж.
Өнгөрсөн хоногт 11 хүн эмнэлгээс гарсан байна.. Эрчимт эмчилгээний тасагт коронавирусний халдвартай 12 хүн хэвтэж байгаагаас 89 настай нэг өвчтөнд хиймэл амьсгалын аппарат залгажээ.  
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг