БЭЭЖИН. /RIA Novosti/. Коронавирусний цар тахал дэгдэж, эдийн засагт сөргөөр нөлөөлсөн хэдий ч БНХАУ энэ жил ядуурлыг бүрмөсөн арилгахаар төлөвлөж байна гэж тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганы нээлтэд илтгэл тавихдаа мэдэгдэв.
“Бид ядууралтай хийж буй тэмцэлд ялах болно” гэж Ли Көцян мэдэгдсэн байна. Тэрбээр мөн Хятадын эрх баригчид энэ жил ядуурлын түвшнийг бууруулах, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх, хамгийн чухал бараа бүтээгдэхүүнээр хангах, хөдөөгийн хүн амын амьдралын түвшин, нөхцөлийг сайжруулах арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлжээ. .
Хэдийгээр цар тахал дэгдэж, Хятадын эдийн засаг ихээхэн хохирол амсаж, томоохон сорилт бэрхшээлтэй тулгарсан боловч тус улсын удирдлага ядуурлыг арилгах зорилгоосоо ухарсангүй. Оны эцэс гэхэд БНХАУ хамгийн их асуудалтай тулгараад буй мянга гаруй тосгоныг ядуурлаас ангижруулах шаардлагатай болж байна. Ингэснээр тус улс чинээлэг нийгмийг байгуулж, ядуурлыг арилгасан дэлхийн анхны улс болох ёстой юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Хятадаас хөрөнгө оруулалт авч зээл авах нь хятадын эдийн засгийг өсгөж хятад иргэдийг ядуурлаас гаргаж байгаатай адил юм. хятад хэмээх асар том ломбардаас болгоомжил.
Русские и обрусевшие буряты издавно привыкли пугать Мангольских баранов "Китайским Монстром" Как на счет другой Русской народной сказки о "Японском военщине" только и ждущих захватить свободную Монголию?
Хятад улс өөрсдийгөө дээр үед манайд ч яригддаг байсан социализмын бүрэн төгс ялалт гэдэг юмандаа хүрсэн гэж томьёолж байгаа юм билээ. Тиймээс хөгжлийн дараагийн шат Коммунизм руу дараа жилээс шилжиж орж байгаа гэдгээ зарлах гээд байгаа юм гэсэн. Коммунизм руу ороход гол тавигдах шаардлага нь ядуу хүн гэж байхгүй болсон байх ёстой байдаг гэнэ. Тийм учраас ядуу хүн ядуу бүс нутагт онцгой анхаарал тавьж төрөл бүрийн аж ахуй эрхлэх тоног төхөөрөмж, ажлын байр, мөнгө зээл өгөх. Үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нь худалдаж авах бодлого хэрэгжүүлээд бүх ядуу хүмүүсээ ядуурлаас гаргаад дуусч байна гэж өвөрмонгол ын зурагтаар мэдээгээр гарч байна. Хамгийн бага цалин 3000 болж байгаа юм шиг байна.
bayrlalaa
Сайхан юмаа. Ийм мундаг хөрштэй бид бас ядуурлаа арилганаа. МАНАН г эхлээд устгана.