Шинэ эрин зуунд монголчууд бид эх дэлхий, байгаль, улс орныхоо газар шороог хөндөх биш оюун ухаан, уламжлалт аж ахуйгаас улбаатай бүтээл, бүтээгдэхүүн улс орныхоо газар нутаг дээр байгаа баялагийг орчин үеийн дэвшилтэт техник, технологитой хослуулан өөрийн орондоо бэлтгэн эцсийн бүтээгдэхүүн болгож эх орондоо төдийгүй дэлхий дахины хэрэглэгчдэд нийлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, баялагийг бүтээх боломж бий билээ. Иймээс бодит баялаг бий болгон бүтээж буй үндэсний үйлдвэрлэгчидийг дэмжих, эх дэлхий байгалиа хайрлан хамгаалах, уламжлалт аж ахуй, ёс заншил, өв соёл, урлаг, ахуй соёлыг сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх нь бидний нэн тэргүүний зорилт юм.
“МОНГОЛ ДАВАЛГАА” төсөл нь үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, эх дэлхий байгалиа хайрлан хамгаалах, нүүдэлчдийн өв соёл уламжлал
Үүнд: - Уламжлалт ахуй соёл, аж ахуй
- Уламжлалт монгол зоог, цайны соёл
-Язгуур урлаг, домог, тууль
-Монгол үндэстэн, ястны дээл хувцас
-Уламжлалт тоглоом, наадгайг сурталчилан таниулах, дотоодын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих тэдгээрийн зах зээлд бэлтгэн гаргаж буй бараа бүтээгдэхүүнийг сурталчилан таниулах, дотоодын эдийн засгийг дэмжих, нийгэмдээ эерэг хандлага түгээх, залуусын эв нэгдэлийг харуулах тэсвэр тэвчээрээ шалгах өв соёлоо танин мэдэх зорилгоор Тэмээн жингийн 30 хоногийн аялалыг өдөр тутамд 3-5 минутын идэвхжүүлэлт бичлэг /FACEBOOK LIVE, STORY/, 5 хоног тутамд 45-55 минутын бүрэн хэмжээний 1 нэвтрүүлэг нийт 10-н дугаар бүхий цуврал танин мэдэхүйн адал явдалт нэвтрүүлэг болгон англи хэлний хадмал орчуулгатайгаар хүргэх зорилготой.
Монгол давалгаа төсөл нь Өмнөговь аймгийн Булган сумын нутагт орших Баянзагийн байгалийн үзэсгэлэнт газраас эхлэн Мандал-Овоо Дундговь аймгийн Сайхан-Овоо, Өвөрхангай аймгийн Баянгол сум, Арвайхээр, Тарагт, Уянга, Ширээт нуур, Бат-Өлзийт, Орхоны хөндий, Төвхөн хийд, Хархорин сумын Эрдэнэ Зуу хийд хүртэлх нийт 710 километр замын байгалийн үзэсгэлэнт газруудыг тэмээн жингийн цуваагаар өдөрт 30км зайг туулан нийт 30 хоног явна. Энэ хугацаанд дотоод болон гадаадын аялагч нарыг татах зорилгоор давуу талуудыг тодотгож харуулна.
Сэтгэгдэл0
Зѳв сайхан ажил байнаа
Ниит монголыг хамруулсан сайхан үйл ажиллагаа явуулж байгаад талархаж байна
Ta bvhnii ajild amjilt hvsei bayrllaa
Алтан шар замын аяны eрөөл eргөё. Богц дүүрэн байх болтугай.
Moomgui yumuu
Монгол зан заншил уламжлалыг мэдлээ гээд бусадтай өрсөлдөх үү? Тэгээд дээр нь худлаа хийрхэл бол.