sonin.mn
ЛОНДОН. /Reuters/. Африк гаралтай Америкийн иргэн Жорж Флойд Миннесота муж улсын Миннеаполис хотод цагдаа нарын гарт амиа алдсаны дараа АНУ-д эмх замбараагүй байдал дэгдэж эхэлсэнтэй холбогдуулан Батлан хамгаалахын яам 1600 орчим цэргийн албан хаагчаа АНУ-ын нийслэл Вашингтон хот орчимд илгээжээ.
 
 
 
Цэргүүдийг Вашингтон хот орчмын цэргийн баазуудад байрлуулсан хэмээн АНУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Жонатан Хоффман мэдэгдсэн байна. 
 
 
 
Ж.Флойдын амийг бүрэлгэсэн хэрэг гарсны дараа АНУ-ын олон муж улсад олныг хамарсан эсэргүүцэл, эмх замбараагүй байдал дэгдээд байгаа юм. Нийгмийн дэг журмыг сахиулахад Вашингтон, Нью-Йорк зэрэг 40 орчим хотод хөл хорих цаг тогтоожээ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг