sonin.mn
Олон улсын  хөдөлмөрийн байгууллагаас коронавирус олон оронд тархаад байгаа үед   дүрвэгч ажилчдыг богино хугацаанд эх оронд нь буцаах нь  тус улсын эдийн засаг, нийгэмд нь  ноцтой нөлөө үзүүлж болохыг сануулсан байна. Тиймээс энэ байгууллагаас  эх орондоо буцаж ажиллахаар болсон хүмүүсийг  дахин нийгэмшүүлэх хэрэгтэй болохыг уриалжээ. Мөн коронавирусын улмаас ажилгүй болсон төрсөн нутаг руугаа буцахад хүрсэн бага болон дунд орлоготой орноос ирсэн  олон дүрвэгч ажилчин байна гэж тооцоолсон байна. Энэ нөхцөл байдал нь олон оронд ялангуяа, Ази болон Африкт түгшүүр төрүүлж байгаа аж. Түүнээс гадна энэ орнуудын  хөдөлмөрийн зах зээл дэх нөхцөл байдал коронавирус дэгдэхээс өмнө хэврэг байсан. Энэ бол хямрал доторх хямрал гэж Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Эрх тэгш байдал,Хөдөлмөрийн нөхцөл хариуцсан албаны дарга Мануэла Томей гэж ярьжээ. Мөн  ажилгүйдэл өсч байгаа, эдийн засаг нь сул дорой байгаа эх орон руу буцааж байгаа орнуудаас энэ хүмүүсийг татаж авахыг шаардсан байна.
 
 
Х.Оюунболд
Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин