БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотод пүрэв гарагт “COVID-19”-ийн дотоодод халдварласан 11 шинэ тохиолдол, халдвар авсан байх магадлалтай гурван тохиолдол, халдварын шинж тэмдэггүй нэг тохиолдол бүртгэгдсэн байна. 
 
 
 
"Бээжинд эмчлүүлж байсан, зөөвөрлөгдөн ирсэн сүүлийн тохиолдол пүрэв гарагт эмнэлгээс гарсан. Бээжинд энэ сарын 11-25-нд дотоодод халдварласан 280 тохиолдол илэрсэн бөгөөд бүгд эмчилгээ хийлгэж байна" гэж гэж тус хотын Эрүүл мэндийн хороо өнөөдөр мэдээлжээ.
 
 
 
Мөн халдварын шинж тэмдэггүй 22 тохиолдол эмнэлгийн хяналтад байна гэж Эрүүл мэндийн хорооны өдөр тутмын мэдээлэлд тэмдэглэжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг