sonin.mn
СИДНЕЙ. /AFP/. Австралид коронавирусний цар тахлын улмаас нэг өдрийн дотор хамгийн олон хүн нас барсан өдөр өнөөдөр тохиолоо.
Викториа мужийн нийслэл Мельбурн хотод коронавирусний халдварын хоёр дахь давалгаа эхлээд байгаа бөгөөд тус мужид даваа гарагт халдварын улмаас 9 хүн нас баржээ. Ингэснээр тус мужид халдварын улмаас нас барсан хүний тоо 314, халдвар авсан хүний тоо 21400-д хүрч, улс даяар халдвар авсан нийт хүний гуравны хоёр хувийг эзэлж байна.
 
Австралид халдвар авсан хүний тоо нэг өдөрт хэдэн зуугаар нэмэгдэж байгаа хэдий ч сүүлийн өдрүүдэд тоо нь буурсаар байгаа аж. Энэ нь хөл хорионы хатуу арга хэмжээ үр дүнтэй байгааг харуулж байна. Мельбурн хотод сарын өмнөөс хязгаарлалтын арга хэмжээ авч эхэлсэн боловч энэ сарын 3-наас хөл хориог илүү чангаруулж, шаардлагыг нэмэгдүүлжээ.
 
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг