Таджикистаны ургамлаар эмчлэгчид, уламжлалт оточ нарын нийгэмлэгийн дарга, анагаах ухааны дэд эрдэмтэн Муллозухура Тохири хүмүүсийн асуултад хариулж байна.

“Өнгөрсөн жил зүрхний шигдээс болсон. Одоо" зокор, ренюпек, плавикс, тоноприл, кордафлекс, арифон, предуктал зэрэг бөөн эм уухаас өөр аргагүй байна. Эдгээр нь тус болохоосоо илүү хор болох вий хэмээн их эмээж байна. Эмийн бие махбодид үзүүлдэг гаж нөлөөг яаж ийгээд бууруулах арга байнауу?” (Г.М.Пертишина)


М.ТОХИРИ: Таны санаа зовж байгааг би ойлгож байна. Эмийн үйлдвэрлэл ахицтай хөгжиж байгаа ч, өдийг хүртэл гаж нөлөө үзүүлдэггүй нэг ч эм бүтээж чадаагүй. Зарим үед, тухайлбал зүрхний шигдээсийн дараа нөхөн сэргээх эмчилгээ хийхэд эмийн эмчилгээ заавал шаардагдана гэдгийг ойлгож байна. Гэхдээ уншигч эмэгтэйн тун зөв хэлснээр эмүүд тус болохоосоо илүүтэйгээр хор болохгүйн тулд харьцангүй хялбархан дүрмүүдийг мэдэж, мөрдөж байх хэрэгтэй.

 

Доорхи хэдэн дүрмүүдийг баримталж байна уу хэмээн хичээнгүйлэн зөвлөе. Дураараа загнаж болохгүй. Жишээ нь хэрэв толгой тань өвдсөн бол өвчин намжаах эм авах гэж шууд эмийн санлуу гүйх хэрэггүй. Надаар зүрхний бах (стенокардия) эмчлэх эмийн эмчилгээ хийлгэж байсан нэг хүн толгойны эм уусаар байгаад дотор эрхтнүүдэд нь ноцтой асуудлууд үүсэж байсан билээ.

 

Тийм болохоор эмийн эмчилгээ хийж байхад өөр эмийг зөвхөн эмчтэйгээ зөвлөж байж л нэмэн ууж болно. Ямар нэг эм ууж байх үед таны бөөлжис хүрэх юмуу толгой эргэх, бие сульдах, хөлрөх, гэдэс  гүйлгэх юм бол тэр дор нь эмчид үзүүлж өөр эм бичүүлэх хэрэгтэй. Эмчилгээний үр дүн, мөн болзошгүй гаж нөлөө хир хүнд байх нь эм уух заавар дээр бичсэн бүхнийг, юм идэхийн өмнө, идэж байх үед үү, эсвэл дараа нь уу гэдгийг хир биелүүлж байгаагаас шууд хамаарна.

 

Эмийг энгийн, хийжүүлээгүй усаар даруулж ууна. Яавч цай, кофе, шүүсээр биш. Найрлагад орсон бодисууд нь улаан хоолойн салст бүрхүүлийг цочроохгүй байх үүднээс эм ууснаасаа хойш 15-20 минут суух юмуу явбал сайн. Тэгээд эдэст нь дархлаа бэхжүүлэн, химийн эм ууснаас үүсэх гэм хорыг бууруулж, бие махбодиос хог шаараг, хорт бодисуудыг гадагшлуулдаг жор.


-500 гр цангис (клюква), 1 стакан жижиглэсэн хушганы идээ, 4 ширхэг том нүхтэй үрүүлд үрсэн арилгаагүй ногоон алим хольж, дараа нь 500 гр зөгийн балтай хутгана. Энэхүү амтлаг эмээсээ өдөрт 2 удаа өглөө үдэш, 1 хоолны халбагаар идэж, ногоон цайгаар даруулна.

-Хоёр дахь жор нь ийм сайхан амттай биш, гэхдээ дархлааг сайн бэхжүлдэг юм. 3-4 сонгиныг жижиглэж хэрчээд (ойролцоогоор 250 гр) 200 мл зөгийн балтай хутгадаг. Өдөрт 3-5 удаа хоолны халбагаар хоол хэзээ идэхээсээ үл хамааран иднэ.

-Хүний бие махбодиос хог шаараг, хорт бодисуудыг цоохормайлз буюу шинцайн (сельдерей) иш болон үндэсний шүүс хамгийн сайн гаргадаг. Энэхүү үнэнхүү гайхамшигтай эмээс өдөрт 3 удаа 1 цайны хапбагаар ууж байгтун.



-Эрүүл мэндэд соёолуулсан улаан буудай сайн байдаг хэмээн олон удаа сонссон. Харин чухамдаа ямар ач тустай, хэрхэн зөвөөр түүнийг хэрэглэхийг дэлгэрэнгүй мэдмээр байна. ” (Н.П. Загубов)


М.ТОХИРИ: Улаан буудайн соёолжид хүний биеийн ажиллагааг идэвхжүүлэн, бодисын солилцоог сайжруулж, мэдрэлийн тогтолцоог бэхжүүлэх нөлөө үзүүлдэг аминдэмүүд, чухал ферментууд агуулдаг. Соёолуулсан улаан буудай идэх нь бие махбодио эрүүлжүүлж, залуужуулах дардан зам билээ. Хэрэв та өвчин туссаны дараа биеэ тэнхэрүүлэх, амьсгалын замын эрхтнүүд, шүд, үсээ бэхжүүлэхийг хүсч байгаа бол соёолуулсан улаан буудайгаас илүү сайн зүйл олдохгүй.

 

Бие дааж улаан буудай соёолуулахад хэцүү зүйл огт байхгүй. Сайн угаасан улаан буудайг таваг юмуу цар дээр дэлгэж тараана. Үрэн дээрээ ус хийнэ, гэхдээ их биш. Ус үрийг дөнгөж бүрхэж байх ёстой. Самбайгаар бүтээгээд дулаан газар тавьдаг. Хэрэв та бүгдийг нь зөв хийж байгаа бол наад зах нь 12 цагийн дараагаас, ихдээ 1 хоногийн дараагаас соёоллож эхэлнэ.

 

Дөнгөж соёоллож эхлэнгүүт нь буудайгаа угаагаад, дахин хэдэн өдөр ургуулахаар орхих хэрэгтэй. Тэгээд хүнсэндээ хэрэглэж болно. Соёолсон улаан буудайгаар будаатай хоол хийж, салаат, шөлтэй хоолонд холих зэрэг өөрийнхөө таалагдсанаар идэж болно.



“Тажикийн ардын эмч, доктор Тохирид хандан бичлээ. 3 жилийн өмнө цус харваснаас хойш байнга толгой эргээд байдаг болсон. Эмчийн бүх зааврыг биелүүлдэг хэр нь артерийн цусны даралт 165/120-оос огт буудаггүй. Эмийн ургамлаар эмчилж үзсэн авч бас л үр дун алга. Тохири эмч надад тохирох ямар нэг зүйл зөвлөнө хэтээн найдаж байна. ” (А.И. Старикоөа)


М.ТОХИРИ: Ялангуяа харвалтын дараа цусны даралт ихсэж толгой эргэхэд хэрэглэдэг сайн арга надад байдаг. 30 ширхэг нялх хушгыг хэрчих юмуу машиндан адил хэмжээний зөгийн бал нэмж хутгаад 3 хонуулдаг. Энэ эмнээсээ өдөрт 3 удаа хоолны халбагаар юм идэхээсээ 30 минутын өмнө ууна. Эм дууссаны дараа 14 хоног завсарлаж, курс эмчилгээгээ давтана уу. Бэлэн болсон хольцыг хөргөгчинд хадгална.



“Телевизын нэг нэвтрүүлгээр бие махбодын хэвийн ажиллагаанд цахиур маш чухал үүрэгтэй хэмээн ярьж байсан. Энэ нь юун бодис болохыг, хэрхэн хэрэглэхийг тайлбарлаж өгч болохсон болов уу. ” (И.В.Точилин)


М.ТОХИРИ: Цахиур буюу цахиурын хүчил нь бидний биеийн 0.01%-ийг эзэлдэг. Насны хирээр бие махбодь дахь цахиурын агууламж багасах агаад, энэ нь хүн хөгширч байгаагийн бас нэг үзүүлэлт болдог. Тэнгэр муудахад хямарч, үс нь нарийсан хугарч, арьс уян хатан байдлаа алдан, хумс хугарамтгай болно. Настай хүмүүсийн яс хугарамтгай болох нь кальциас гадна цахиур дутагддагийнх.

 

Харин кальцийг бодвол цахиур хижээл насанд ч хүний биед сайн шингэдэг. Цахиурын дутагдлыг хүнсэндээ хивэг, овёсны хэмхдэс (геркулес), хар талх зэрэг хүнс, мөн хээрийн шивэл (полевой хвош), шувуун тарна (горец птичий), хиаг өвсний үндэс (пырей), халгай (крапива), (мать-и-мачеха) зэрэг ургамлаас нөхөж авч болно. Хижээл насны хүн бүрт урьдчилан сэргийлэх хэрэгсэл болгож амттай, эмчилгээтэй ургамлын цай ууж байхыг зөвлөе.

 

Тус бүр 50 гр хээрийн шивэл (хвощ полевой), дошонцог(пикульник), халгай (крапива), 100 гр шувуунтарна (горец птичий) жижиглэж холино. 1 хоолны  халбага хольц дээр 2 стакан    Дошонцог ус хийж, зөөлөн гал дээр талыг нь ширгэтэл буцалгаад, өдөрт 2 удаа 0.5 стаканаар уудаг.



“Би 64 настай, гэхдээ ажлаа хийсээр л байна. Өвчин энэ тэр гэж нэг их яриад байдаггүй, гэхдээ заримдаа бас өвчин тусна. Өвчин зовлонгүй, баяр баясгалантай хөгшрөхийн тулд баримтлах хэрэгтэй хялбар, ухаалаг, гол нь үр дүнтэй зөвлөгөө уншмаар байна. Зарчмын хувьд энэ нь боломжтой бол шүү дээ.” (С.В. Евтухов)


М.ТОХИРИ: Миний “урт наслах дүрмүүд хэмээн нэрлэдэг таван энгийн дүрмийг баримталж байх юм бол мэдээж энэ бол боломжтой.


-Чийрэгжих

Хэрэв та хэзээ ч дээрээсээ хүйтэн ус асгаж байгаагүй, энэ талаар бодоход ч хэцүү санагддаг бол ядахнаан өглөө бүр халуун хүйтэн ээлжилсэн устай шүршүүрт орж хэвшигтүн.

 

-Өөртөө иллэг хийх.

Гарын сарвууны иллэгээс эхлэе. Алгаа хооронд нь халуун оргитол үрнэ. Дараа нь эрхий долоовор хурууныхаа өндгөөр хоёр гарынхаа хуруу нэг бүрийн хажуу талыг давалгаа маягийн хөдөлгөөнөөр үрэгтүн. Тэгээд эдэст нь хурууныхаа өндгийг улайтал хумснуудынхаа угаар дарна. Үүний дараа гарынхаа сарвуугаар толгойгоо самнах маягаар иллэг хийдэг.

 

Үснийхээ дээд захаас доод зах хүртэл 30 удаа ингэж илнэ. Чихний дэлбээнд бидний бүхий л дотор эрхтнүүдтэй холбоотой биологийн идэвхт цэгүүд байдаг тул түүнийг халуу оргиж, ялимгүй чимчигнэтэл үрж нухдаг. Хоёр гараараа сайн гэгч хөлийн ул, шилбэ, гуя, ууц нуруугаа үрнэ. Тэгээд эцэст нь гэдэснийхээ доод талаас дээшээгээ тойруулах хөдөлгөөнөөр илж өөрийн иллэгийг гүйцээдэг.


-Хооллолт

Хоолыг өдөрт 4-5 удаа бага багаар идэж байх хэрэгтэй. Цэсэндээ дархлааны тогтолцоог бэхжүүлэн, цусан дахь сахрын түвшинг тохируулах ногоон навчит нарийн ногоо, цусан дахь холестерин багасгахад тус болдог ислэг, иектинаар баялаг жимс ногоо аль болох их оруулаарай. Яс, зүрх, судас кальцигүйгээр эрүүл байхгүй, энэ нь бяслаг, аарц, газрын самар, загасанд агуулагдана. Е аминдэмээр баялаг самар, соёолуулсан буудай, сэвэгзарам (чечевица), ургамлын тос, вандуйгаас хэзээ ч бүү татгалзагтун. Эдгээрт эсүүдийн хөгшрөлтийг удаашруулдаг бодисууд агуулагддаг. Харин нөөшилсөн, хурц, давсалсан, утсан хүнс, согтууруулах ундааг хязгаарлах буюу бүрмөсөн татгалзвал бүр сайн.

 


-Биеийн хүчний ачаалал

Хөгшрөлтөөс “зугтаж одох” хамгийн хялбар арга бол гүйлт бус, явган алхах явдал. Аажуухан хурдаар эхэлж, аажмаар алхаагаа түргэсгэдэг.
-Нойр.Та хүссэн ч, хүсээгүй ч, 7-8 цаг унтаж байх хэрэгтэй. Унтаж байх үед зүрхний хэмнэл удааширч, артерийн даралт бууран, дааврын ялгаралт хэвийн болж, эсүүд сэргэж, шинэчлэгдэж байдаг.



“Эмээ маань эмийн төрлийн зүйлүүдээс эрэндийн тос буюу тосон туулгыг (касторовое тасло) бараг өвчин бүхнийг эдгээгч эрднийн үрэл мэт онцгойлон үзэж хэрэглэдэг байсан. Энэ үнэхээр тийм их тустай эд үү, мэргэжилтний саналыг сонсмоор байна. ” (Н.С. Кагиина)


М.ТОХИРИ: Мэдээж хэрэг, эрэндийн тос бол эрднийн үрэл биш, гэхдээ хэд хэдэн өвчинд үр дүн сайнтай тус болдог. Янз бүрийн үүсэлтэй өтгөн хаталтад, хоол боловсруулах эрхтнүүдийн зарим өвчинд (бүдүүн гэдэсний үрэвсэл, цөсний чулуу) сайн тус болдог. Гуурсны үрэвсэл (бронхит) болон амьсгалын дээд замын бусад өвчний үед эрэндийн тосыг цээжинд түрхэн үрж болдог.

 

Түрхлэг бэлдэхийн тулд 2 хоолны халбага тосыг усан банн дээр халаагаад, 1 хоолны халбага цийлэгтэй (скипидар) холино. Эрэндийн тос зөөлрүүлэх, эдгэрүүлэх үйлчилгээтэй болохоор түүнийг арьсаа зүсч, түлэгдэхэд, арьс хагарах, эвэр гарах зэрэгт гадуур хэрэглэдэг. Эрэндийн тосны тусламжтайгаар үү арилгаж, хорхой шавьжинд хазуулж үрэвссэн арьсанд түрхэж болно. Хэрэв үдэш хөл тань хавагнан, өвдөж эхэлдэг бол тосон туулга хөлөндөө түрхэж үрээд, ноосон оймс өмсөх юм бол өглөө гэхэд хавангүй, өвчингүй болсон байна.


Эх сурвалж: “Ангаах арга билиг”