МОНОС ГРУПП ХХК ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙ
 
Хүн ардынхаа эрүүл оршихуйг дээдлэн ажилласаар ирсэн Монос Групп маань 30 жилийнхээ ойн босгыг давж байна. Өдгөө Монос групп маань нийт 2000 шахам ажилтантай, Монголын эрүүл мэнд, гоо сайхан, үйлчилгээний салбарт тэргүүлэгч аж ахуйн нэгж болжээ. Энэ бүхэн нь 30 жилийн турш бидэнтэй цуг байсан хэрэглэгч болон харилцагч та бүгдийн бидэнд итгэсэн итгэл, дэмжлэгтэй салшгүй холбоотой юм.
 
 
 
Монос Групл нь өнөөдөр үйлдвэрлэл, худалдаа, сургалт, эрдэм шинжилгээ, хөрөнгө оруулалт, санхүү, хэвлэл мэдээллийн технологийн чиглэлээр нийт 30 гаруй салбар, харьяа компанитайгаар үйл ажиллагаа явуулж, GMP үйлдвэрүүд дээрээ хамгийн инновацлаг шинэлэг технологиор олон улсын стандартыг хангасан чанартай эрүүл мэнд хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг таны гарт өргөн барьж байна.
 
 
 
Бидний хөдөлмөрийн үр дүн өгөөжөө өгч, ОХУ, Япон, АНУ, БНХАУ-д өөрийн бүтээгдэхүүнүүдээ гарган, олон улсын зах зээлд амжилттай нэвтэрсэн нь экспортын чиглэлд хийгдсэн нэг чухал алхам гэж бид үзэж байна.
Моносчууд бид Монгол Оюун Сэтгэлгээний гайхамшгийг дэлхийд таниулж, Монгол Оюун Санаанаас ундарч буй ололт, бүтээлийг Монголчуудынхаа эрүүл оршихуйн төлөө зориулж хичээнгүйлэн ажилласаар байх болно.
 
ҮРГЭЛЖ ДЭМЖИН ИРСЭН ХЭРЭГЛЭГЧ ХАРИЛЦАГЧ ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА.
 
 
 
МУ-ын төрийн шагналт, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, Эм зүйн ухааны доктор проф, Академич Монос Группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн Дарга Л.Хүрэлбаатар