Ажил олгогчдын 40 хувь гаруй нь ярилцлага хийсэн хүндээ ямар нэг хариу өгөлгүй удаан хүлээлгэдэг гэсэн судалгаа гарчээ. Энэ нь ажил хайгчдад хугацаа алдах, ажил хайх үйл явцыг нь удаашруулах гэх мэт хүндрэл учруулдаг.


Засгийн газраас явуулж буй “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд энэ асуудлыг анхаарч, ажил олгогчид хариугаа 3 хоногийн дотор хөдөлмөрийн биржэд өгөх үүрэгтэй болгохоор шийдэж байна.

Тус хөтөлбөр 150 мянган хүнийг ажилтай, орлоготой болгох зорилго тавиад байгаа бөгөөд энэ жил 3 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаад байгаа юм.

Эх сурвалж: "Завхан"