sonin.mn
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан яг одоо болж байна. 
 
Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгах санал гаргажээ.  Өөрөөр хэлбэл, манай улс ирэх сарыг дуустал хилээ нээхгүй байх шийдвэр гаргасан байна. Тус саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэх юм. 
 
Үүнээс гадна хуралдаанаар улс хоорондын ачаа тээврийн зохицуулалтын талаар хэлэлцэж байгаа аж.