Дижитал зуунд ухаалаг утас ашиглахгүй байна гэдэг олон хүний хувьд бүтэшгүй зүйл. “Apple” компани 2006 оноос хойш жил бүр “iPhone”-ий шинэ загваруудыг үйлдвэрлэх болсноор хүмүүсийн ухаалаг утасны хэрэглээнд багагүй өөрчлөлт гарах болсон. Ухаалаг утасны тусламжтайгаар хүмүүс төлбөр тооцоо хийхээс гадна, бүхий л ажлаа амжуулж, хоббигоо хүртэл хөгжүүлэх болсон билээ. Сэтгэцийн эмч, сэтгэл судлаач, Манфред Спитцерийн герман хэлээр бичиж, солонгос хэл рүү орчуулсан “NoMobile Phone Phobia” номд ухаалаг утас бидний амьдралыг хөнгөвчилдөг шигээ бас нэлээд асуудал дагуулдаг талаар онцолжээ.

Тухайлбал, таргалалт, амиа хорлолт, харааны бэрхшээлийн дийлэнх нь ухаалаг утас, төхөөрөмжөөс үүдэлтэй байдаг нь судалгаагаар батлагдсан байна. Түүнчлэн өдөрт гурваас илүү цаг фэйсбүүк ашигладаг охид, эмэгтэйчүүд сэтгэл гутралд өртөх магадлал өндөр байдаг аж.

 

Сүүлийн арав орчим жилийн хугацаанд Скандинавын зарим улс орнууд, тэр дундаа Швед, Финлянд, Дани зэрэг улс сурагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх үүднээс анги танхимуудыг дижитал хэлбэрт оруулахад ихээхэн ач холбогдол өгөх болсон. Гэтэл энэ нь төдийлөн үр дүнтэй бус байгаа аж. Жишээ нь, Финлянд Улс PISA үнэлгээгээр Эдийн засгийн хамтын ажиллагааны гишүүн орнуудыг тэргүүлдэг байсан бол сүүлийн жилүүдэд тэргүүлэх байр сууриа алдах болжээ. Манфред Спитцерийн үзэж буйгаар ухаалаг утас хүний эрүүл мэнд, боловсролд муугаар нөлөөлөөд зогсохгүй, хуурамч мэдээлэл тархах гол талбар болсноор ардчилалд хүртэл сөрөг үр дагавар болгож байгаа аж.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин